Монгол хэлний товчилсон үгийн бүтэц, үүрэг, хэрэглээ
Хэвлэлийн нэр: Архангай
Зохиогч:  Б.Эрдэнэтуул
Хамтран зохиогч: [Д.Цэдэнпилмаа:99.MON140]
Хэвлүүлсэн огноо: 2011-12-05
Хуудас дугаар: 29-36
Өгүүллийн хураангуй: Манай монгол хэл нь түүхэн хөгжлийнхөө үе үеийн туршид шинэ шинэ үг хэллэг, утгаар баяжиж, дагавар, нөхцөл, үг, өгүүлбэрийн сан хөмрөг нь арвижиж, хэрэглээний талбар нь улам тэлсээр иржээ. Үүний наад захын жишээ бол үг товчлох аргаар өдий төдий шинэ шинэ үг үүсэж, “товчилсон хэвшмэл нэр” –ээр үгийн сан баяжиж буй баримт юм. Орчин цагийн монгол хэлэнд улс гүрэн, олон улсын болон албан байгууллагын
нэр хаяг, нэгэн мэргэжлийн хүмүүсийн дунд өдөр тутам шахуу байнга хэрэглэгддэг үг
хэллэгийг богиносгож “хураангуйлан
товчлох” хандлага өргөн нэвтрэх хандлагатай байна. Улс хоорондын харилцаа өргөжиж,
шинжлэх ухаан, технологийн мэдээлэл хөгжсөн одоо үед аливаа улсын хэлний толь зүй,
үгсийн санд товчилсон нэр, хураасан үгийн эзлэх байр нэмэгдэж, дэлгэрэнгүй утга
санаа, бүхэл бүтэн ухагдахууныг үг товчлолын аргаар хураангуй илэрхийлэх буюу
томъёолсон тэмдэг хэрэглэх явдал ихсэж байгаа билээ.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#соёл
#товчилсон үг
#хэлний хэм хэмжээ
#хэрэглээнд гарч буй гажуудал