Мэдээллийн сайтын “Мэдээллийн график” - ийн төрөл зүйл, хөгжлийн хандлага
Хэвлэлийн нэр: Монгол судлалын чуулган №16 (51)
Зохиогч:  Б.Чинзориг
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-06-06
Хуудас дугаар: 248-254
Өгүүллийн хураангуй:
Манай мэдээллийн
сайтуудад мэдээллийн сайтын хамгийн чухал мэдээллийн болон дизайн элемент болох
мэдээллийн график нэгэнт бий болжээ. Мэдээллийн график
манай мэдээллийн сайтуудад газрын зураг, хүснэгт, график, судалгаа ба олон
нийтийн санал асуулга, түүхэн харьцуулалт гэсэн төрөл зүйлээр хөгжиж байна.
Ялангуяа газрын зураг, график, түүхэн харьцуулалт гэсэн төрөл зүйл нь дэлхийн түвшинд хөгжиж байгаа нь судалгааны
явцад ажиглагдлаа.
Манай мэдээллийн
сайтуудад дизайнерын ур чадвартай холбоотойгоор тайлбар нэмэлт мэдээлэлгүй
графикийг хийснээр уншигчдыг төөрөгдүүлэх, мэдээллийн график нь бичвэртэйгээ
холбогдохгүй байх, мэдээллийн графикийн загварыг ямар ч сонирхол татахааргүй
дэглэх, өнгийг оновчгүй сонгосон эсвэл өнгөгүй бэлтгэх, мэдээллийн
графикийг буруу байрлуулсанаар анхааралд
өртөх боломжийг хаагдуулах, олон улсын мэдээллийн агентлагуудын бэлтгэсэн
графикийг хуулбарлах зэрэг алдаа
дутагдалууд байна. Дизайнеруудын ур чадварыг дээшлүүлэхийн тулд мэдээллийн
сайтууд мэдээллийн график бэлтгэх
чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, ажиллаж буй сэтгүүлчдээ энэ чиглэлээр
мэргэшүүлэх шаардлага бий болжээ. Эцэст нь
дурьдахад манай улсад мэдээллийн сайт үүсэн бий болоод 10 хүрэхгүй жилийн нүүр
үзэж байгаа ч мэдээллийн графикийг цөөхөн ч болов төрөл зүйлээр хэрэглэж байгаа
нь манай цахим сэтгүүл зүйн хөгжил дэлхийн түвшинд дөхөж байгаагийн нэг илрэл
юм.