Нэвтрэх хэсэг Нэвтрэх
МТ ашиглан бага боловсролын сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй, туршилт үр дүн

Хэвлэлийн нэр: Боловсролын хүрээлэн -Боловсрол судлал

Зохиогч:  Д. Эрдэнэтуяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2019-02-22

Хуудас дугаар: 36

Өгүүллийн хураангуй:

Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад МХХТ-ийн мэдлэг чадварыг төлөвшүүлэх, мөн багшлах дадлагын явцдаа хичээлийг чанартай зохион байгуулахын тулд хүүхэд бүрт, хүртээмжтэй, стандарт шаардлага хангасан сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх арга аргачлалд сургах   хэрэгтэй байгаа юм.

Энэхүү судалгааны ажлаар CХБАЗ/Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй/, ЦCАЗ/цахим сургалтын арга зүй/ хичээлээр бусад дидактикийн багш нарынхаа дэмжлэгтэйгээр оюутан багшийг нэгдүгээр ангийн сургалтын багц хэрэглэгдэхүүн бэлтгэх, боловсруулах чадвар дадалд суралцуулах, уг хэрэглэгдэхүүнүүдээ багшлах дадлагын хүрээнд турших, үр дүнг тооцох ажлыг хийхийг зорив.

           Нэгдүгээр ангийн математик, монгол хэл, хүн  орчин, дүрслэх урлаг, дуу хөгжим зэрэг хичээлүүдээр бага боловсролын цөм хөтөлбөр, сурах бичгийг ашиглах, бусад дидактикийн багш нарын заавар, зөвлөгөө, аргачлалын дагуу, мөн өөрийн санааг тусган бүтээлчээр бэлтгэх нь багшлахуйг болон суралцахуйг дэмжих  үнэ цэнтэй хэрэглэгдэхүүн болох үндэстэй.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #Бага боловсрол #бага боловсрол

Өгүүлэл нэмсэн: Д. Эрдэнэтуяа