АНУ-ийн ерөнхийлөгчийн засаглалын тухай зарим асуудалд
Хэвлэлийн нэр: Нүүдэлчдийн өв судлал
Зохиогч:  Я.Шийлэгмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-10-16
Хуудас дугаар: 234-241
Өгүүллийн хураангуй:
Америк үндэстний амжилт, хөгжил дэвшлийн
баталгаа нь төрийн тэргүүн Ерөнхийлөгч байдаг. Тийм ч учраас америкийн иргэд
төрийн тэргүүнээ сонгохдоо маш хариуцлагатай, ул суурьтай хаíддаг нь дэлхийн
бусад ардчилсан орнуудад үлгэр жишээ болсоор иржээ. Америкчууд ч сонголтоо зөв
хийдэг, ерөнхийлөгчид нь ч ард түмнийхээ төлөө ажиллаж
чаддаг гэдгийг улиран одсон цаг хугацаа бидэнд нотолсоор байна.Ерөнхийлөгчийн
засаглал Бүгд
Найрамдах засаглалын түүхэнд ерөнхийлөгчийн алба нь Ж.Вашингтон, Т.Жефферсон,
А.Жексон, А.Линкольн, В.Вильсон , хоёр Рузвельт нарын үед улам хүчирхэгжин уг албаны нэр
хүнд өсөхөд дээрх хүмүүс үлэмж их гавъяа
байгуулжээ. Г.Төмөрчулуун "АНУ-ын гадаад бодлогын шийдвэр гаргах
тогтолцоо, ерөнхийлөгчийн эрх мэдэл" илтгэлдээ "Хорьдугаар зуунд
америкийн ерөнхийлөгчдийн эрх мэдэл, ялангуяа ерөнхийлөгч Франклин
Д.Рузвельтийн засаглалаас хойш нэн хурдацтай өсчээ. Дэлхийн хоёрдугаар дайнаас
хойшхи үйл явдал, Америк-Вьетнамын дайн, хүйтэн дайны уур амьсгал намжсан зэрэг
нь тодорхой хэмжээгээр ерөнхийлөгчийн засаглалын амжилт юм" хэмээсэнтэй
санал нэгдэж болох талтай.