Монгол улс дахь боловсролын хөрөнгө оруулалтыг өгөөжийн шинжилгээний аргаар судалсан үр дүн
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал
Зохиогч:  Т.Батболд
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-05-07
Хуудас дугаар: 64
Өгүүллийн хураангуй:
Монгол улсын хувьд боловсролд оруулсан хөрөнгө оруулалтыг
хэрхэн үр өгөөжтэй, цаашид ямар арга замаар сайжруулах гэдэгт үнэлэлт дүгнэлт
төдийлөн өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл, төсвөөс боловсролын салбарт хуваарилсан
мөнгөний хэмжээ жил бүр нэмэгдэж л байвал үүнийг хөрөнгө оруулалт сайн хийгдэж
байна гэж үзэж болохгүй, учир нь боловсролд оруулсан хөрөнгө нь хэрхэн үр
өгөөжтэй, зөв захиран зарцуулагдаж, цаашид урт хугацаанд үр ашгаа өгч байна вэ
гэдгээр дүгнэгдэх ёстой. Харин энэхүү судалгааны ажлаар Монгол улс дахь макро
түвшний боловсролын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж,
бусад улс орнууд болон олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаатай
харьцуулан, боловсролын хөрөнгө
оруулалтыг өгөөжийн шинжилгээний аргууд болох үр ашиг-өртгийн харьцаа, цэвэр үр
ашгийн өнөөгийн үнэ цэнэ, дотоод өгөөжийн түвшинг тооцох огтлолын арга,
регрессийн шинжилгээгээр тооцож үнэлэн хэрхэн үр ашигтай зарцуулдаг, мөн цаашид
үр ашгийг сайжруулах арга замыг тодорхойлон үр дүнг гаргасан болно. Боловсролын хөрөнгө оруулалтад
нийгмийн өгөөж, хувийн өгөөж гэсэн хоёр үндсэн ойлголт байхаас тус судалгааны
ажилд зөвхөн нийгмийн өгөөжийг тооцсон, учир нь хувийн өгөөжийг тооцох нь алдаа
ихтэй, маш олон мөнгөөр хэмжигдэхгүй үзүүлэлтүүд байдаг.