Багш бэлтгэх сургалтад сургалтын нээлттэй цахим системийг туршсан нь.
Хэвлэлийн нэр: Нээлттэй боловсрол 2016 Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
Зохиогч:  Ц.Нямсүрэн
Хамтран зохиогч: [Д.Цэдэвсүрэн:M.IT01]
Хэвлүүлсэн огноо: 2016-01-14
Хуудас дугаар: 105-111
Өгүүллийн хураангуй: Мэдээлэл
холбоо, харилцааны технологийн хөгжил нь сургалтын арга зүй, технологит шинэ
боломж арга замыг бий болгож байна. Тэр дундаа их дээд сургуулийн сургалтад
суралцагчийн сурахуйн үйлийг дэмжих, сурах арга барилд суралцахад дэмжлэг
болохоор интеграцчилан ашиглах өргөн боломж бий болжээ. Багш мэргэжлээр
суралцагч нь МХХТ-ийг сургалтад ашиглах, МХХТ-т суурилсан сургалтыг зохион
байгуулах суурь мэдлэг, чадвартай байхыг цаг үе шаардаж байна. Энэ шаардлагын
үүднээс МХХТ-ийг ашиглах арга зүй, технологийн талаарх онол, арга зүйн талаар
багш бэлтгэх сургалтын агуулгад тусгаж өгснөөс гадна зарим мэргэжлээр цахим
сургалтын давуу талыг ашиглан холимог сургалтыг хэрэгжүүлэх ажил олноор хийгдэж
байна. Багш
мэргэжлээр суралцагч нь долоо дугаар улирлын эхний дөрвөн долоо хоногт бие
даасан багшлах дадлагыг орон нутагтаа гүйцэтгэдэг. Уг дадлагаас үргэлжлүүлэн
Мэдээлэл зүй багшийн 4 дүгээр ангийн 8 долоо хоногийн сургалтыг MOODLE системийг
ашиглан зохион байгуулж, туршсан сургалтын зарим үр дүнгийн талаар энэхүү
өгүүлэлд авч үзлээ.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #open education #information technology #e- learning #university #education #Moodle