Граф кластерчлалын нэгэн хувилбарт программчлалын таван хэлийг харьцуулсан нь
Хэвлэлийн нэр: Journal of Universal Computer Science, vol. 19, no. 3 (2013)
Зохиогч:  Т.Уламбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-02-01
Хуудас дугаар: 428-456
Өгүүллийн хураангуй: Хураангуй Орчин үед
нийгмийн сүлжээний /social
networks/
хэрэгцээ өсөн нэмэгдэж
үр ашиг сайтай нийгмийн вэб үйлчилгээнүүдэд зориулсан, гүйцэтгэл нь ихээхэн
ашиг авчирдаг хурдтай граф кластерчлалын алгоритмууд /fast graph clustering algorithms/ эрэлт
хэрэгцээтэй байна. Программчлалын хэл сонгоход ажиллах үеийн гүйцэтгэл, кодын
хэмжээ, хялбархан байх, бусад хэрэгслүүдийг дэмждэг байдал гэх мэт олон үзүүлэлтүүдийг
харах хэрэгтэй. Энэхүү өгүүлэлд граф кластерчлалын даалгаварыг хэрэгжүүлэх
болон гүйцэтгэх байдлаар нь C++,
Java, C#, F#, Python хэлнүүдийг харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулна.
Бидний хийсэн харьцуулалт нь ерөнхийдөө программ хангамж хөгжүүлэхэд хэрэгтэй
чухал ойлголтуудыг өгнө. Өгүүлэлд программчлалын хэлнүүдийг хэдэн онцлог
шинжүүдээр нь харьцуулж тоймлон хүргэнэ. Өмнө дурдсан ажиллах үеийн хурд, санах
ойн ашиглалт, кодын хэмжээний талаар тайлбарлаад дараа нь эдгээр үзүүлэлтүүдээр
хийсэн туршилтын үр дүнг дэлгэрэнгүй тайлбарласан. Туршилтын үр дүнгээс харвал С++
хэл хамгийн хурдтай, санах ойн ашиглалт сайтай байх ба зарим үзүүлэлтээр Java, C#, F# хэлнүүд түүнд
ойрхон байдаг байна. Орчин үеийн хэлүүд болох Python, F# хэлнүүдийг ашигласнаар кодын хэмжээг ихээхэн бууруулж
болохыг харуулна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #Программчлалын хэлнүүд #хэлний гүйцэтгэл #Модульчлал #граф кластерчлал #Жишиг харьцуулалтХавсаргасан файл:
Ulambayar_orchuulga.pdf;