Ээлжит хичээлийн үнэлгээг сайжруулах асуудалд
Хэвлэлийн нэр: МУБИС-ОУЭШХ
Зохиогч:  Д. Эрдэнэтуяа
Хамтран зохиогч: [Д.Батзаяа:K.NS08]
Хэвлүүлсэн огноо: 2016-05-18
Хуудас дугаар: 45
Өгүүллийн хураангуй: Боловсролын чанрын эцсийн үр дүнг үнэлгээ
харуулдаг бөгөөд боловсролын бүх шатны байгууллагууд үнэлгээ хийдэг боловч энэ
нь хувь хүний эзэмшсэн мэдлэг чадвар дадлыг илэрхийлж буй байдал нь төдийлөн
хангалттай биш байна. Сургалтын эцсийн үр дүн нь суралцагчдын мэдлэг, чадвар эзэмшилт, хөгжил
төлөвшлөөр үнэлэгдэнэ. Иймд үүнийг үнэлж дүгнэх нь сургалтын үйл явцын нэг
хэсэг төдийгүй технологийн үндсэн элементүүдийн нэг юм. Нөгөө талаас
суралцагч амжилттай суралцах үндсэн хөшүүрэг болдог тул суралцахуйн орчин үеийн
онол, хуульд нийцүүлэн өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг юм. Өмнөх жилүүдэд оюутны бие даасан ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийхэд
төдийлөн хангалттай биш байгаа тул энэ асуудлыг шийдэж болох юм гэж таамаглаад
үнэлгээний рубрикийг боловсруулсан. Энэхүү өгүүлэлд бага боловсролын багшийн ангид
7-р улиралд сонгон судлах “Хэрэглээний програмын сан” хичээлийн агуулга, арга зүйд
үнэлгээний рубрикийг ашиглан, туршсан үр дүнгээ харуулахыг зорилоо.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #ээлжит хичээл #багш #суралцагч