Бага боловсролын математикийн хичээлд агуулгын судалгаа хийх боломж
Хэвлэлийн нэр: Бага боловсролын математикийн хичээл заах арга зүйн, сургалтын хөтөлбөр, үнэлгээний асуудал
Зохиогч:  Б.Саранцацралт
Хамтран зохиогч: [А. Батхишиг:K.NS01]
Хэвлүүлсэн огноо: 2018-04-06
Хуудас дугаар: 101
Өгүүллийн хураангуй: Хичээлийн судалгааны бэлтгэл судалгаа нь 90%, судалгаат
хичээл заах, хэлэлцүүлэх нь 10% нь болдог. Энэ нь хичээлийн бэлтгэл
төлөвлөлтөнд гол анхаарлаа хандуулах ёстой гэсэн үг юм. Ихэнх багш нар
хичээлийн бэлтгэлд /хичээлийн бэлтгэл судалгаанд/ өнгөц төдий анхаарч,
судалгаат хичээлийг нээлттэй хичээл төдийхнөөр ойлгосоор байна. Багш бидний үйл
ажиллагаагаа явуулж буй гол “багаж” нь хичээл гэж үзэж болно. Ямарч ажлын үр
дүн “багаж”-аас шалтгаалдаг. “Багаж” хэдий чинээ боловсронгуй байна ажлын үр
дүн төдий чинээ сайн байх нь тодорхой юм. Иймд багш бидний “багаж” болсон
хичээлээ боловсронгуй болгож хөгжүүлэхийг хичээлийн бэлтгэл судалгааг цогцоор
нь чанартай сайн хийхтэй зүйрлэж болно. Энэхүү илтгэлээрээ хичээлийн бэлтгэл
судалгааны нэг хэсэг болох агуулгын судалгааны сургалтыг өөрийн сургуулийн
оюутнууд болон Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн бага боловсролын
багш нарт хийсэн үр дүнгээс танилцуулж байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #агуулгын түүх #залгамж холбоо #тэгш хэм #ШУ- ны ойлголт