Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Монгол хэлний “эцэг” гэдэг үгийн гарал, утга, бүтцийн хувьсал

Хэвлэлийн нэр: “XXI зууны шинэ Ази судлал ба хэтийн төлөв” ОУЭШ-ний III их хурлын эмхэтгэл, 2010

Зохиогч:  Д.Соронзон

Хамтран зохиогч: [Ц.Өнөрбаян:02.DIR020]

Хэвлүүлсэн огноо: 2010-07-06

Хуудас дугаар: 119-124

Өгүүллийн хураангуй:

Авианы сэлгэц буюу дотоод нугарлын арга нь хэлний задлаг, нийлэг байгуулал үүсэхээс өмнө язгуурлаг хэв шинжтэй байх үед үг бүтээх үндсэн арга байжээ. Чухам энэ үед язгуур хорших, давтах, авиа сэлгэх, үе бүтээвэр нэмэгдэх, хасагдах, жийрэглэх арга нэн бүтээлч байв.

Хэлний хөгжлийн нэн эртний энэ үзэгдлийн ул мөр монгол хэлний язгуур үгийн бүтэц, ялангуяа анхдагч үе бүтээврийн бүтцэд уламжлагдан ирсэн байна. Бид ийм баримтыг төрөл садны нэрсийн гарал үүслийг судлахдаа ажигласан юм. Энэхүү илтгэлдээ монгол хэлний “эцэг” гэдэг үгийн гарлыг мөшгөж, ажигласан зарим зүйлээ онцлон авч үзье.

Өгүүллийн төрөл: Олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #Монгол хэл #манж-түнгүс хэл #үгийн гарал судлал #эцэг #түрэг хэл #алтай язгуурын хэл

Хавсаргасан файл:

etike.pdf;


Өгүүлэл нэмсэн: Д.Соронзон