Adobe Flash програмыг сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад хэрэглэх арга зүй
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал
Зохиогч:  Г.Хишигбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-01-18
Хуудас дугаар: 37-46
Өгүүллийн хураангуй: Хураангуй: Мэдээлэл харилцааны технологи боловсролын салбарт эрчимтэй
хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд ажиллаж
буй багш нарын хувьд сургалтын технологи, арга зүйгээ шинэчлэн сайжруулах
асуудал чухлаар тавигдаж байгаа билээ. МХТ-ийн шинэлэг ололттой талыг сургалтын дидактик материал боловсруулахад
оновчтой хэрэглэх нь чухал юм. Багш нар хичээлийн цахим
хэрэглэгдэхүүн боловсруулах технологийг оновчтой сонгож, хичээлээ зохион
байгуулснаар хичээлийн үр дүнд эерэгээр нөлөөлнө. Flash программын мультимедиа боломжуудыг сургалтын цахим хэрэглэгдэхүүн
боловсруулахад хэрэглэх боломжтой юм. Туршилт хичээлээр Flash программыг сонгон авч бага боловсролын монгол хэлний хичээлийн
цөм хөтөлбөрийн хүрээнд сургалтыг дэмжих цахим хэрэглэгдэхүүнийг хичээлийн
агуулгад тохируулан боловсруулж бүтээлчээр хэрэглэснээр түүгээр дамжуулан суралцагчдын
бүтээлч үйлийг дэмжих, сурах эрмэлзлийг бий болгох ач холбогдолтой юм гэдэг нь харагдаж байна.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #цахим хэрэглэгдэхүүн #хичээл #Flash программ #хичээл төлөвлөлт