ХУГАЦААН ЦУВААНЫ ГЭЭГДСЭН ӨГӨГДЛИЙГ НӨХӨХ НЬ: Улаанбаатар хотын агаарын чанарын цаг тутмын мэдээний өгөгдлийн сангийн жишээн дээр
Хэвлэлийн нэр: ММТ2015
Зохиогч:  Ч.Долгоржав
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-01
Хуудас дугаар: 183-188
Өгүүллийн хураангуй: Цаг агаар, орчны агаарын бохирдлын мэдээлэл цуглуулдаг суурин харуулууд нь автомат ажиллагаатай учир өгөгдөл цуглуулах шатанд техникийн гэмтэл, цахилгааны саатал г.м шалтгаанаар өгөгдөл дутуу бичигдэх асуудал байнга тохиолддог. Орхигдсон өгөгдлийг нөхөж гүйцээх нь цаашид шинжилгээ хийх, таамаг гаргах г.м туршилтын үр дүнг сайжруулдаг хэдий ч орхигдсон өгөгдөл ямар зарчмаар гээгдсэнийг тодорхойлж, оновчтой арга ашиглах нь зүйтэй. Улаанбаатар хотын хувьд, агаарын чанарын мэдээ боловсруулахад анхан шатны өгөгдөлд боловсруулалт хийхдээ орхигдсон өгөгдлийг тооцдоггүй бөгөөд энэ судалгаанд энгийн болон олон утгаар нөхөх аргуудыг ашиглан агаарын хэм, салхины хурд (цаг уурын), хүхрийн хүчил, том ширхэглэлт тоосонцор (агаарын бохирдлын) үзүүлэлтүүдийн хоосон утгуудыг нөхөж, харьцуулалт хийж үзлээ. Гээгдсэн өгөгдлийг нөхөж гүйцээхэд Улаанбаатарын цаг уур, орчны агаарын бохирдуулагчдын бүртгэгдсэн өгөгдлийн олонлогт энгийн арга тохиромжгүй болох нь батлагдлаа.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #орхигдсон өгөгдөл #өгөгдөл алдагдах механизм #олон утгаар нөхөх