Лондонгийн олимпийн жүдо бөхийн эрэгтэй тамирчдын барилдааны мэхэнд хийсэн судалгаа
Хэвлэлийн нэр: Биеийн тамирын эрдэм шинжилгээний бичиг
Зохиогч:  О.Болд-Эрдэнэ
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-04-01
Хуудас дугаар: 10
Өгүүллийн хураангуй:
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл
Лондон хотноо зохиогдсон зуны олимпийн ХХХ наадмын жүдо бөхийн төрөлд 135 орны
эрэгтэй 233, эмэгтэй 154 нийт 387 жүдочин 7-р сарын 28-аас 8-р сарын 03-ны
хооронд эрэгтэй , эмэгтэй 7 жингийн ангилалд нийт 429 барилдаан хийж аваргуудаа
тодруулсан билээ. Жүдочдын ялалт авчирах амжилтын гол үндэс нь барилдааны
техник буюу мэх юм. Жүдо бөхийн мэх нь босоо, хэвтээ барилдааны 8 бүлэг 90
гаруй мэхтэйгээс гадна өөртөө болон өрөөлд гэмтэл учруулахаас сэргийлсэн барилдаанд
хийхийг хориглосон хориотой мэхүүд байдаг. Мэхийг үр дүнтэй гүйцэтгэж өндөр
амжилт гаргах нь олон хүчин зүйлээс шалтгаалах боловч тэдгээрээс хамгийн чухал
мэхний гүйцэтгэл юм. Иймээс дасгалжуулагч, тамирчид нь өөрийн бие бялдраа
хөгжүүлэх, олон төрлийн мэхийг сурах талаар системтэй мэдлэг, чадвар эзэмшиж,
түүнийгээ ашиглах арга дадалтай болох нь чухал билээ.