Мэдэхгүй ханз үгийн утгыг таамаглах стратегийн сургалт
Хэвлэлийн нэр: 第二言語としての日本語の習得研究
Зохиогч:  Н.Баярмаа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-12-06
Хуудас дугаар: 175-198
Өгүүллийн хураангуй: Ханз хэрэглэдэггүй орнуудын япон хэл суралцагчдын
хувьд ханз үгийг сурах нь хэцүү байдаг. Ялангуяа цаашид сурах тусам мэдэхгүй
ханз үгтэй таарах нь ихэсдэг учраас тэрхүү мэдэхгүй ханз үгээ түлхүүр, хам
сэдэв зэрэг төрөл бүрийн сэжүүрийг ашиглан утгыг таамаглах явдал чухал. Энэхүү
судалгаанд Монголд япон хэл суралцаж буй анхан шатны суралцагчдад 9 сарын турш
мэдэхгүй ханз үгийн утгыг таамаглах сургалт явуулан, түүний үр дүнг багшийн
тайлбар голлосон хичээл болох уламжлалт бүлэгтэй харьцуулж судаллаа. Сургалтын
үр дүнд, утгыг таамаглах даалгаврын үр дүн, тэрхүү даалгаврыг хийх үед түүний
тухай хэрхэн бодож байгаа арга зэргийг цуглуулж дүн шинжилгээ хийв. Уламжлалт
бүлэгтэй адил материалыг харьцуулж үзвэл, туршилтын бүлэг нь уламжлалт бүлгээс
утгыг таамаглах сэжүүрийн тоо ба төрөл олон, мэдэхгүй ханз үгээ тоохгүй орхих
нь бага, оновчтой таамаглаж байгаа нь илүү олон болох нь тодорхой болсон. Энэ
удаагийн туршилт судалгааны үр дүнгээс утгыг таамаглах стратегийн сургалт нь
явуулах боломжтой бөгөөд зөв таамаглах чадвар нэмэгдэх үр дүнтэй сургалт болох
нь батлагдав.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Гадаад
Түлхүүр үг: #сэжүүр #мэдэхгүй ханз үг #яриаг бодуулах арга #япон хэл сурч буй монгол суралцагчид #утгыг таамаглах стратеги