Мэдээлэл зүйн сургалтын арга зүйн шинэчлэл ба хичээлийн бэлтгэл судалгааны уялдаа
Хэвлэлийн нэр: МУИС Боловсрол судлал Дугаар 02(369)
Зохиогч:  Л.Мөнхтуяа
Хамтран зохиогч: [Б.Золзаяа:09.DID030],[Л.Эрдэнэсайхан:09.DID020],[Б.Бадамсүрэн:09.DID040]
Хэвлүүлсэн огноо: 2012-10-01
Хуудас дугаар: 6
Өгүүллийн хураангуй: Боловсролын өөрчлөлт, шинэчлэлтэй уялдан багш, сурган хүмүүжүүлэгчид сургалтын арга зүйгээ хэрхэн дээшлүүлэх арга замыг эрэлхийлсээр байна. Мэдээлэл зүйн хичээлийг манай оронд зааж ирсэн уламжлал 20 гаран жилийн түүхтэй бөгөөд МХТ хурдацтай хөгжиж буй энэ үед суралцагчдад мэдээлэлтэй ажиллах, тухайлбал мэдээлэл хайх, боловсруулах, хадгалах, түгээх болон МХТ-ийг амьдрал ахуйд тохиолдсон асуудал шийдвэрлэх хэрэгсэл болгон ашиглах арга барилтай болгох асуудал чухлаар тавигдаж байна. Мэдээлэл зүйн багшийн багшлах арга зүйн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашид арга зүйг дээшлүүлэхэд хичээлийн судалгаа нь ямар дэмжлэг үзүүлэх боломжтойг энэхүү илтгэлд авч үзсэн болно.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #мэдээлэл зүйн багш #сургалтын орчин #Мэдээлэл зүйн хичээл #МХТ #суралцагч хичээлийн судалгаа