Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Системийн зохиомжийн баримт

Хэвлэлийн нэр: КМТС, ЭШБ№4 10-р тал

Зохиогч:  Г.Ганбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2012-10-01

Хуудас дугаар: 10-12

Өгүүллийн хураангуй:

Манай улсад 2002 оноос хойш мэдээллийн технологи хэмээх хүчирхэг хэрэгсэл хурдтайгаар хөгжиж эхлэсэн. Өнөөдрийг хүртэл нэлээд олон тооны програм хангамжийн компани болон энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургууль, сургалтын газрууд бий болсоор байгаа билээ. Хэдийгээр олон тоогоор байгуулагдаж байгаа ч чанарын хувьд хангалттай хэмжээнд байгаа нь ховор байгаа билээ. Дэлхий дахины хэмжээнд амжилтанд хүрч байгаа мэдээллийн технологийн компаниудын туршлагаас харахад амжилтын үндэс нь чадварлаг хамт олон байхаас гадна хэрэглэж буй технологи, арга барил болж байна.

Амжилтанд хүрч буй програм хангамжийн компаниудын өргөн хэрэглэдэг технологийн нэг бол ямар ч төсөл хэрэгжүүлсэн тэдгээрийг заавал баримтжуулж байдагтай холбоотой. Иймээс төслийн үе шат, үйл ажиллагаа бүрт зориулсан баримт бичигийн загварууд бий болсон. Энэхүү ажлаар програм хангамжийн төслийн үед хийгдэх баримт бичигийн судалгааг хийж номын сангийн системийг жишээ болгон авсан.

Энэхүү ажлын зорилго системийн зохиомж үед хамгийн чухал үе шат болох системийн шинжилгээ зохиомжийн үед хийгдэх баримт бичигийн судалгааг хийж, загваруудыг туршиж үзэх зорилгоор хийгдэж байна.

            Ажлын тайлан нь дараах хэсгүүдээс тогтоно.

  1. Системийн зохиомжийн судалгаа
  2. Системийн зохиомжтой холбоотой бичиг баримтын судалгаа
    1. Системийн асуудлын баримт (Problem Statement Document)
    2. Системийн шаардлагын баримт
    3. Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

      Өгүүллийн зэрэглэл: Дотоод

      Түлхүүр үг: #Системийн асуудлын баримт #Системийн шаардлагын баримт #Системийн дизайны баримт

      Хавсаргасан файл:

      g.ganbayar_0224@yahoo.com

Өгүүлэл нэмсэн: Г.Ганбаяр