Албан бус, насан туршийн боловсролын төвийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн хэрэгжилтийн судалгаа
Хэвлэлийн нэр: Боловсрол судлал
Зохиогч:  Б.Хонгорзул
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2019-06-19
Хуудас дугаар: Эрдэнэцэцэг,С.
Өгүүллийн хураангуй: Уг өгүүлэл нь МУ-д албан бус, насан туршийн боловсролын үйлчилгээг олон нийтэд хүргэж буй үндсэн байгууллага болох уг төв, нэгжид ажиллаж буй багшийн үйл ажиллагааны хүрээ, хүртээмж, түүний үндсэн чиг үүргийн талаар авч үзсэн. Ингэхдээ бид багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйл ажиллагааны чиг үүргийн өөрчлөлт шинэчлэлтийг авч үзэхийн сацуу өнөөгийн багшийн ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийн
байдлыг судлан, тэдний ажлын ачаалал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон
юм. Уг үр дүнд тулгуурлан цаашид албан бус, насан туршийн боловсролын төв,
нэгжийн багшийн ажил үүргийн төрөлжүүлэх шинжилгээ, ажлыг гүйцэтгэхэд шаардагдах
мэдлэг, ур чадвар, хандлагыг тодорхойлох эхлэл тавигдах практик ач холбогдолтой
юм.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #багшийн үндсэн үйл ажиллагаа #Албан бус насан туршийн боловсролын багш #багшийн ажлын байрны тодорхойлолт