Монгол хэлний хоршоо үгийн өвөрмөц онцлог
Хэвлэлийн нэр: Зүүн азийн улс үндэстний соёлын харилцааны асуудлууд №2
Зохиогч:  P.Сарангэрэл
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-08-06
Хуудас дугаар: 1
Өгүүллийн хураангуй: Монгол хэлний зэрэгцсэн нийлмэл үг нь үгийн
сан, утга зүй, хэлзүй, өгүүлбэрзүй, найруулгазүйн өвөрмөц үзэгдэл бөгөөд хоёр үг нийлж нэг утга заадаг дэлхийн олон
хэлний нийтлэг зүйл бус, зөвхөн монголчуудын аман ба бичгийн хэлэнд эртний
үүсэл хэрэглээтэй дан үгээс илүү өргөн дэлгэр утга илэрхийлдэг нэгж юм.
“Өдгөө монгол хэлний хорших ёс, давтах ёс, хоршин хүртээх ёс, эдгээрийн
хэв шинж, утга, үүрэг, хэрэглээний талаар тусгайлан гүнзгийрүүлж судалбал сонин
содон асуудлууд ч байна”[1]
гэдгээс үүтгэн бид энэ өгүүлэлдээ монгол хэлний хоршоо үгийг тойрсон
асуудлуудыг тухайлбал бүтэц, бүрэлдүүлбэр, түүний шинж төрх, утга,
(утгалбар,утганцар), үеийн тоо, илрэх арга, хэрэглүүр, хоршоо үгийн төрөл,
өгүүлбэрзүй, найруулгазүй, үгийн сангийн үүрэг, аман ба бичгийн хэлэнд хэвшсэн
хэрэглээ, нутгийн аялгуу болон шүлэглэсэн зохиол бүтээл дэх хоршоо үгийн
өвөрмөц онцлог зэргийг авч үзлээ.
[1] Б.Пүрэв-Очир, А.Цог-Очир. “Монгол хэлний хорших ёсны хэв шинж,
бүрэлдүүлбэрийн талаар хийсэн зарим ажиглалт” Korea. 2002. 78-р тал