ОРХОН –СЭЛЭНГИЙН САВ ГАЗРЫН ХӨРСНИЙ ЭЛЭГДЭЛ, ЭВДРЭЛИЙН ЛАНДШАФТ ЭКОЛОГИЙН ЗАРИМ АСУУДАЛД
Хэвлэлийн нэр: "Судалгаанаас хөгжил рүү" сэдэвт монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний хурал
Зохиогч:  С.Хадбаатар
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-04-03
Хуудас дугаар: 78-84
Өгүүллийн хураангуй: Судалгаа хийсэн районы ландшафтын ямар ямар хэв шинжүүдэд байрлаж байгаагаар нь ялгаж нийт 291 эдэлбэр газрийн 57,1%-г хагалсан газар эзэлж эдгээр нь хуурай сэрүүн хээрийн бүсийн хүрэн хөрстэй газраар тархсан байна. Тариалангийн эдэлбэр газрын 19,6% нь чийглэг сэрүүн хээрийн, 4,84% ойт хээрийн хүрэн ба цайвар хүрэн хөрстэй типд тархсан байна. Уулын ойт хээр болон чийглэг сэрүүн хээрт дунд шавранцар, лёсс маягийн хөнгөн шавранцар бүтэцтэй хөрс, хуурай хээрт элсэнцэр хөнгөн шавранцар хөрс тархсан байна. Олон төрлийн механик бүрэлдэхүүнтэй хөрснөөс тогтсон тип нь хуурай сэрүүн хээрт голлон тархжээ.