Рубрикийн үнэлгээг туршсан судалгааны үр дүн
Хэвлэлийн нэр: Лавай
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-05-22
Хуудас дугаар: х.9-12
Өгүүллийн хураангуй: Суралцагчдын семинарын хичээлд хандах хандлагад
эерэгээр нөлөөлж, идэвхи сонирхлыг өрнүүлэхэд рубрикийн үнэлгээ чухал үр дүн үзүүлсэн нь туршилт судалгаар нотлогдож байна. Рубрикийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдийг багш
өөрөө сонгон боловсруулж, хэмжээсжүүлэх боломжтой учир, юуг үнэлэх гэж буй
зорилгодоо нийцүүлэн өөрчлөх давуу талтай. Үнэлгээний шалгуур, хэмжээс зэргийг суралцагчдад
урьдчилан танилцуулдаг учир идэвхи
сонирхлыг өдөөх, тэдний оролцоог дэмжих
өрнүүлэх, суралцахуйгаа төлөвлөх, хүссэн үр дүнд хүрэх боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой. Рубрикээр суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэхээс гадна өөрийгөө
үнэлэх, бусдыг үнэлэх, багаар хамтран ажиллах, бусдыг сонсох, бусадтай зөв
харилцах, өөрийгөө зөв илэрхийлэх зэрэг
төлөвшлийг олгох, үнэлэх
боломжтой бөгөөд энэ нь сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх чухал хөшүүрэг болдог.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #дүгнэхүй #туршилт #ахиц #рубрикхэмжээс #үр дүн #үнэлгээ