Нэвтрэх хэсэг Нэвтрэх
НИЙГМИЙН АЖЛЫН САЛБАР ДАХЬ ХҮНИЙ НӨӨЦИЙН ТОГТВОРТОЙ АЖИЛЛАГАА

Хэвлэлийн нэр: ХУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг

Зохиогч:  Б.Мягмарсүрэн

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-06-10

Хуудас дугаар: 220-226

Өгүүллийн хураангуй:

Илтгэлийн хураангуй

Хүний нөөцийн менежментийн үндсэн ухагдахууны нэг ”Тогтвортой ажиллагаа” ойлголт нь ажлын байран дээр тогтвортой ажиллах тухай ойлголт юм. Энэ нь ажилд орох, тогтвортой ажиллах, ажлаас гарах гэсэн үйл явцуудтай холбоотой. Тогтвортой ажиллагааг социологичид, сэтгэл зүйчид, эдийн засагчид олон талаас нь тайлбарласан байдаг. Нийгмийн ажлын удирдагчид ажилтнуудынхаа тогтвортой ажиллагааг хангахад сэдэлжүүлэлтийн олон янзын хэлбэр дээр тулгуурлан удирдлагын тодорхой арга барилыг хэрэглэх шаардлагатай.

Түлхүүр үг. Хүний нөөцийн менежмент, тогтвортой ажиллагаа, нийгмийн ажилтан, ажилд орох, ажлаас гарах  

Удиртгал

Монгол улсын хувьд нийгмийн ажил мэргэжил хөгжөөд  хориод жил болж байгаа ч мэргэжлийн хүний нөөцийн судалгаа хараахан байхгүй байна. Мэргэжилтэй боловсон хүчний талаар онцлон ярьж байгаа боловч тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа ажиллах хүч нь өнөөгийн мэргэжлийн хандлагыг тодорхойлж байгаа гэдэгтэй маргах аргагүй. Ямар хүнийг ажилд авч байна, авсан хүнээ хэрхэн сургаж хөгжүүлж, чадваржуулж байна. ажилтнууд ажилдаа хэр сонирхолтой тогтвортой ажиллаж байна гэдэг нь мэргэжлийн хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл болно. Өнөөдөр нийгмийн ажлын салбарт ажиллаж байгаа хүний нөөцийн хувьд мэргэжлийн мэргэжлийн бус, хүн ам зүйн хувьд нас хүйс, гэх мэт олон хүчин зүйлийн ялгаа байна. Харин тэднийг ажлын байран дээр нь тогтвортой ажлуулах нь мэргэжлийн хувьд, үйлчилгээг хүртэгчдийн хувьд онцгой ач холбогдолтой. Учир нь нийгмийн ажлын бүх салбарт хүний нөөц тогтворгүй ажиллаж байна. Тэдний ажлын ачаалал өндөр боловч тэр нь мэргэжлийн хувьд ахицгүй магадгүй ажлаас гарах шалтгаан болж байгаа. Тус илтгэл нь хүний нөөцийн тогтвортой ажиллагааны онолын ойлголтыг халамжийн салбарын нийгмийн ажлын удирдлагын жишээн дээр тайлбарлах зорилготой юм.

 


Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #хүний нөөцийн менежмент #хүний нөөцийн тогтвортой ажиллагаа

Өгүүлэл нэмсэн: Б.Мягмарсүрэн