Нэвтрэх хэсэг Нэвтрэх
“Монголын тусгай боловсролын хөгжлийн түүхийн нэгэн үе” сэдэвт ЭШ өгүүлэл

Хэвлэлийн нэр: монголын сэтгэл судлаачдын өмнө тулгамдаж буй зарим асуудал ЭШХ-ын эмхэтгэл

Зохиогч:  Г.Батцэнгэл

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2013-05-15

Хуудас дугаар: 87

Өгүүллийн хураангуй:

БНМАУ-ын АИХ-ын чуулганаар батлагдсан сургууль амьдралын холбоог бэхжүүлж, АБ-ын системийг цаашид хөгжүүлэх тухай хуулинд “...эрхтэн гажигтай, оюун ухаанаар дутуу хөгжсөн хүүхдийг сургах  тусгай сургуулийг байгуулж түүнд багш нарыг бэлтгэх арга хэмжээг  заасан билээ. Энэ түүхэн  шийдвэрийг хэрэгжүүлэхээр 1967оноос эхлэн БНУАУ, ЗХУ-д “дефектологи” согог зүйч мэргэжлээр оюутан сургаж эхэлсэн байна. Бүх нийтийг заавал бүрэн бус дунд боловсролтой болгох зорилтыг биелүүлэхийн тулд ЕБС-д бүрэн хамрагдаж чадахгүй байгаа сургууль завсардан анги улирч байгаа сурагчдаас оюун ухааны хомсдолтой хүүхдийг сонгон авч хөнгөвчилсөн сургалтанд хамруулах,  хараагүй дүлий хүүхдийг тусгай сургуульд хамруулан сургах хууль зүйн үндэс манай улсад анх тавигдсан юм.  1961онд манай улсын АБЯ-ны урилгаар БНУАУ-ын Гэгээрлийн Яамны сайд манай улсад айлчлан ирж, соёл боловсролын талаар хэлэлцээр байгуулж тусгай боловсролыг хөгжүүлэхэд туслан дефектологи мэргэжлийн багшийг бэлтгэх сургахаар болжээ. Энэ талаар Гэгээрлийн Яамны орлогч сайд П.Хорлоо снаачлан туршилтын журмаар түр анги нээх, Унгар  улсад багш  сургах ажлыг эхэлсэн байна. 

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #тусгай сургууль #согог зүйч #оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Өгүүлэл нэмсэн: Г.Батцэнгэл