Мэргэжлийн үйл ажиллагаа амжилттай болоход сэтгэл хөдлөлийн оюун ухааны нөлөөлөл
Хэвлэлийн нэр: МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль
Зохиогч:  М.Хишиг-Ундрах
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-02-14
Хуудас дугаар: 5
Өгүүллийн хураангуй:
Сурган хүмүүжүүлэх үйл
ажиллагааны үр дүнтэй байдал нь орчин үеийн нийгмийн шинэчлэлийн үед улам их анхаарал татсаар
байна. Үүнээс ирээдүйн мэргэжилтнүүдийн боловсролын чанар шалтгаалж байна.
Өөрөөр хэлбэл, манай орны улс төр, эдийн
засаг, нийгэм, соёлын хөгжилд нөлөөлнө гэсэн үг. Сурган хүмүүжүүлэгчид үйл
ажиллагаагаа боловсронгуй болгохын тулд сургах үндсэн үүргийнхээ зэрэгцээ сэдэлжүүлэгч
болон ёс зүйн манлайлагчийн үүргийг гүйцэтгэнэ. Энэ үүргээ орчин үеийн мэргэжилтнүүдийг бие хүн
болгон төлөвшүүлэх зайлшгүй нөхцөл болсон харилцааны
тусламжтайгаар гүйцэтгэнэ. Мэргэжилтнүүдийг бэлтгэх идэвхтэй хэлбэр шаардагдаж
байгаа бөгөөд сургах үйл ажиллагааны дэвшилтэд хэлбэр болсон хамтын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх,
идэвхжүүлэх шаардлага бий болсон.