Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Proposal for a Conceptual Framework for Educators to Describe and Design MOOCs

Хэвлэлийн нэр: Journal of Universal Computer Science

Зохиогч:  Ц.Нямсүрэн

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2014-01-01

Хуудас дугаар: 6-23

Өгүүллийн хураангуй: MOOC нь боловсролын салбарын шинэ чиг хандлага юм. Сүүлийн саруудад МООС-г дэмжих бүтээлч санаачлагууд нэлээдгүй их гарах болсон ба ихэнх багш судлаач нар өөр өөр чиглэл, зорилготой МООС курсүүдийг санал болгож эхэлсэн байна. Гэсэн хэдий ч МООС-г загварчлах гэдэг нь тийм ч хялбар зүйл биш. МООС хичээл бэлдэхийн тулд багш нар зөвхөн заах аргын асуудлууд бус мөн зохион байгуулалт, технологи талын болон санхүүгийн шинж чанартай бусад асуудлуудыг анхаарч, түүнчлэн тэдгээр нь бие биетэйгээ хэрхэн холбоо хамааралтай байвал зохистойг ч авч үзэх шаардлагатай болдог. Одоогийн байдлаар, эдгээр бүх асуудлыг бүр эхнээс нь тэнцвэртэй байлгах МООС-н загварыг шийдвэрлэх багахан хэмжээний удирдамж л багш нарт байгаа юм. Энэхүү судалгааны ажил нь багш нарыг дэмжих зорилгоор МООС canvas гэж нэрлэгддэг МООС-ийн тодорхойлолт болон загварын тогтсон ойлголт, бүтцийг санал болгож байна. МООС canvas нь харилцан хамааралтай 11 асуудлыг асуултын багцаар дамжуулан тодорхойлох бөгөөд МООС-г загварчлах явцдаа багш нар ашиглаж болохуйц ойлгомжтой удирдамжыг агуулж байна. Практик хэрэглээний жишээ болгож, энэхүү судалгааны ажлаар МООС canvas нь хэрхэн 9 долоо хоногийн МООС хичээлийн тодорхойлолт болон загварыг боловсруулж байгааг харуулсан. Хичээлийн өөр өөр элементүүдийн талаарх дүн шинжилгээ нь МООС-н тодорхойлолт болон загварыг шийдэх механизм болох МООС canvas-н хэрэглээг илүү тодорхой болгосон.

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #Design #Framework #MOOC #Canvas

Хавсаргасан файл:

orchuulga.pptx;

2015 orchuulga.pdf;


Өгүүлэл нэмсэн: Ц.Нямсүрэн