"Мэдээлэл цуглуулах арга"-ыг гадаад хэлний хичээлд ашиглах асуудалд
Хэвлэлийн нэр: Гадаад хэл заах аргазүйн асуудал №41
Зохиогч:  Х.Нармандах
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-21
Хуудас дугаар: 90-94
Өгүүллийн хураангуй:
Гадаад хэлний хичээлд
суралцагчдыг өөр хоорондоо бүтээлчээр харилцан ярилцах болон энэхүү бодит
цагийг нэмэгдүүлэх олон үр дүнтэй арга байдаг. Миний ажиглалт, судалгаагаар
цөөн тооны багш л ийм төрлийн аргыг тогтмол ашигладаг байна. Багш нар энэ
төрлийн аргыг ашигладаггүй байх хэдэн хэдэн учир шалтгаан байдаг нь
ажиглагдсан. Тухайлбал, харилцан ярилцах хүнээ солих явцдаа суралцагчид өөр
зүйлд сатаарч анхааарал нь сарних, хэт их цаг авах, хэдийд, яаж эхэлж харилцах
нь тодорхойгүй байх зэрэг асуудал
тулгардаг байж болзошгүй. Энэхүү өгүүллийн зорилго нь мэдээлэл цуглуулах аргыг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаарх
туршлагаасаа хуваалцах, оновчтой жишиг даалгавруудыг санал болгоход оршино.