Нэвтрэх хэсэг Нэвтрэх
АКАДЕМИК IELTS-Н БИЧИХ 1-Р ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛД СУУРЬ МЭДЛЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ

Хэвлэлийн нэр: МУБИС-н Гадаад Хэлний Сургуулийн 20 жилийн ойн олон улсын ЭШ-ний хурлын эмхэтгэл

Зохиогч:  Б.Лхасүрэн

Хамтран зохиогч: [Л.Энхбаяр :01.ELM200]

Хэвлүүлсэн огноо: 2013-10-18

Хуудас дугаар: 5

Өгүүллийн хураангуй: АКАДЕМИК IELTS-Н БИЧИХ 1-Р ДААЛГАВРЫН ГҮЙЦЭТГЭЛД СУУРЬ МЭДЛЭГ НӨЛӨӨЛӨХ НЬ Батмөнхийн Болормаа, магистр, Англи хэл, аргазүйн тэнхим Лхагвын Энхбаяр, магистр, Англи хэл, аргазүйн тэнхим Түлхүүр үг: Англи Хэлний Олон Улсын Шалгалтын Тогтолцоо (АХОУШТ-IELTS), академик бичих даалгавар, шинжлэх ухааны суурь мэдлэг, шалгалтын үнэн зөв, хүчин төгөлдөр (validity) байдал Дэлхий даяар ялангуяа Австрали, Англи, Канад, Шинэ Зеландад Англи Хэлний Олон Улсын Шалгалтын Тогтолцоо (АХОУШТ-IELTS- International English Language Testing System)-г шалгалт өгч буй хүмүүсийн ажиллах ба суралцахад шаардагдах англи хэлний түвшинг тогтооход ашигладаг. Уг шалгалт нь англи хэлний сонсох, ярих, унших бичих дөрвөн чадварыг ерөнхий эсхүл академик модулаар шалгадаг. Академик модулыг боловсролын байгууллагад элсэн суралцах зорилгоор өгөх ба академик бичих даалгавар нь хоёр хэсгээс бүрдэх ба уг өгүүлэлд нэгдүгээр төрлийн бичих даалгаврын гүйцэтгэлд суурь мэдлэг хэрхэн нөлөөлж болох талаар авч үзэв.

Өгүүллийн төрөл: Олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #a significant performance factor #IELTS #academic writing task 1 #test validity #the effect of background knowledge

Хавсаргасан файл:

IELTS Background_MNG.docx;


Өгүүлэл нэмсэн: Б.Лхасүрэн