Их дээд сургуулийн ёс зүйн байдалд хийсэн шинжилгээ
Хэвлэлийн нэр: ХИС -ЭШБ
Зохиогч:  Д. Эрдэнэтуяа
Хамтран зохиогч: [Д.Батзаяа:K.NS08]
Хэвлүүлсэн огноо: 2016-05-13
Хуудас дугаар: 56
Өгүүллийн хураангуй: Хүмүүнлэг иргэний ардчилсан
нийгэмд бүтээлч, хариуцлагатай ажиллаж амьдрахад нь суралцагчдад хэрэгтэй
чадамжуудыг эзэмших хэрэгцээг хангах, бүх нийтийн боловсролын үйлчилгээг тэгш
хүртээх эрхийн нэг баталгаа нь багш мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх болоод
байна. Багшийн дидактик үйл ажиллагаа
бусад ажил мэргэжлээс ихээхэн онцлог ялгаатай бөгөөд Монголчууд хэзээнээс нааш багшийг шүтэх ёсыг эрхэмлэн дагаж,
эрдэм номыг адислан дээдэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн юм. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Зулын
гэрэл тосноосоо шавийн эрдэм багшаасаа” гэж үг байдаг нь багшийн ёс зүй, хандлага боловсролд хамгийн чухал болохыг
харуулж байгаа юм. Багш ёс зүйтэй байх нь
ирээдүйн иргэн төлөвшихөд их хамааралтай бөгөөд багшийн ёс зүй зөрчигдсөнөөр
нийгэмд сөргөөр нөлөөлдөг. Багш ажлын байр, орчиндоо багшийн ёс зүйг сахих
нийгмийн хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа хэдий ч ёс зүйн
харилцааны нийтлэг доголдол, хандлага
тааруу байгаа нь ажилдаа хандах хандлага, үйл ажиллагаагаар ажиглагдсаар
байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Багш #сургалт