Багшлах дадлагад гарч буй оюутнуудад зориулсан вэб сайт
Хэвлэлийн нэр: МУБИС, КМТС, ЭШБ №4
Зохиогч:  Ц.Нямсүрэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-10-01
Хуудас дугаар: 73-74
Өгүүллийн хураангуй: Сурган хүмүүжүүлэх дадлага нь оюутан өөрийн эзэмшсэн мэдлэг, чадвараа сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэглэх суурь чадвар олж авах чухал сургалтын хэлбэр юм. Энэ хугацаанд оюутан бие даан ажилладаг учраас өөрт хэрэгтэй мэдээ мэдээлэл, санал зөвлөгөөг цаг алдалгүй олж авах бусадтай санал бодлоо хуваалцах боломж нь хомс байдаг. Тиймээс энэхүү боломжийг бүрдүүлэхүйц вэб сайт зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн юм. Сурган хүмүүжүүлэх дадлага нь жил бүр болдог учраас үүнд хэрэглэгдэх вэб сайттай байх нь мэдээллийн технологиор багш бэлтгэдэг манай сургуулийн хувьд хэрэгцээ шаардлага болж байна. Манай сургууль нь дадлагад зориулсан вэб сайт байхгүй. Тиймээс энэхүү вэб сайт нь шинэ ажил болно. Оюутнууд дадлагын хугацаанд өөрт хэрэгцээтэй мэдээ мэдээлэл, санал зөвлөмжийг орон зай цаг хугацаанд баригдахгүйгээр олж авч түүнийгээ хэрэгжүүлэх, туршиж үзэх боломжийг бүрдүүлж өгнө.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд өгүүллийн хураангуй
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #вэб сайт #дадлага