Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Геронтологийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн асуудалд: Дотоодын байр суурь

Хэвлэлийн нэр: Gerontology & Geriatrics Education 33:1, Routledge

Зохиогч:  Н.Оюут-Эрдэнэ

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2012-01-30

Хуудас дугаар: pp 87-94

Өгүүллийн хураангуй:

Зохиогчид: Даниел Ж.Ван Дассен, Роберт Апплебаум. Харви Стернс

Хураангуй

Сүүлийн 30 гаруй жилийн турш Америкийн Нэгдсэн Улс дахь геронтологийн боловсролын хөгжлийн тухай хэлэлцүүлэг маргаан нэлээд өрнөж байна. Энэ үйл явцад геронтологийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй холбоотой хэлэлцүүлэг, маргаан зүй ёсоор урган гарсан билээ. Магадлан итгэмжлэх эсэхтэй холбоотой маргаан хэлэлцүүлэг нь геронтологийн салбарыг хэрхэн цаашид хөгжүүлэх талаар чухал асуултуудыг дэвшүүлж тус салбарын хөгжлийг тодорхойлох боломжийг олгож байна.  Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь геронтологийн боловсролын ирээдүйн талаар хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай боломж болон саад бэрхшээлүүдийг гаргаж тавилаа. Энэхүү өгүүллэгт геронтологийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэхийн давуу болон сул талуудыг гурван өөр түвшний боловсролын хөтөлбөрийн гурван багшийн үзэл хандлагыг ашиглан тодорхойлсон болно. Судлаачид – Тухайн түвшний геронтологийн боловсролын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх нь зүйтэй юу? Геронтологийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэхийн давуу болон сул талууд юу байх вэ? Магадлан итгэмжлэлийг өнөөдөр хийх нь цаг хугацааны хувьд зөв үү? гэсэн асуултуудын дагуу судлав.

Түлхүүр үгс: хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, геронтологийн боловсрол, насжилтын боловсрол 

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн нэр хүндтэй сэтгүүлээс орчуулсан өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Гадаад

Түлхүүр үг: #aging education #accreditation #aging-related fields #aging competencies
Өгүүлэл нэмсэн: Н.Оюут-Эрдэнэ