Багшийн бодит хэрэгцээн дээр тулгуурлан “Мэдээллийн технологи Мэдээллийн систем” хичээлийн хөтөлбөр шинэчлэх асуудалд
Хэвлэлийн нэр: “Шинэ зууны багшийн чадамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл
Зохиогч:  Ч.Долгоржав
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-05-09
Хуудас дугаар: 114-118
Өгүүллийн хураангуй: Мэдээлэл харилцааны технологи, түүнийг дагасан сургалтын олон давуу талууд, боломжууд үнэ төлбөргүй, нээлттэй тавигдсан нийгэмд бид амьдарч байгаа билээ. Багш мэргэжилтний ажлын онцлог, бодит байдал нь багш болохоор суралцаж байгаа оюутнуудад зайлшгүй тулгарах асуудал мөн. Багшийн хамтын ажиллагааны асуудлыг МХТ, тэр дундаа үүлэн дэх программ хангамжуудыг ашиглан шийдэж болох нөхцөл, арга замуудыг гаргаж ирэх боломжийг бид судаллаа. Энэ ажилд, дээрх арга замуудад тулгуурлан МТМС хичээлийн хөтөлбөрийг шинэчилснээр “ирээдүйн багш” өөрт тулгарах асуудлаа шийдвэрлэх боломж нээгдэх тухай өгүүлнэ.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #МТМС #сургалтын хөтөлбөр #Багшийн хөгжил