Бага ангийн математикийн хичээлийн интерактив цахим хэрэглэгдэхүүн
Хэвлэлийн нэр: КМТС-ийн ЭШ бичиг №3
Зохиогч:  Г.Уртнасан
Хамтран зохиогч: [Б.Бадамсүрэн:09.DID040],[Л.Эрдэнэсайхан:09.DID020]
Хэвлүүлсэн огноо: 2011-06-01
Хуудас дугаар: 2
Өгүүллийн хураангуй: Хураангуй Математикийн бага боловсролын хүрээнд ажлын бодлого, хөдөлгөөний бодлого, зөрөөгөөр тооцоолох зэрэг бодлогуудыг заах болон сурагчдад уг хичээлийг ойлгуулахад дөхөм болгоход энэ хэрэглэгдэхүүний зорилго оршино. Ихэнх сурагчид өгүүлбэртэй бодлого бодоход бага зэргийн хүндрэл үүсдэг. Энэ хүндрэл нь янз бүрийн шалтгаантай байдаг. Хамгийн гол шалтгаан нь уншсан өгүүлбэртэй бодлогынхоо мэдээллийг гаргаж авах чадвар дутмаг байдаг. Бага ангийн хүүхдүүд ажлын бодлого, хөдөлгөөний бодлого, зөрөөгөөр тооцоолох зэрэг бодлогуудыг ойлгоход бусад сэдвээс хүндэвтэр байдаг. Тиймээс энэ сэдвүүдийн хүрээнд сургалтын интерактив цахим хэрэглэгдэхүүн боловсрууллаа. Математикийн бага боловсролын талаар Өгүүлбэртэй бодлогыг бодох дүн шинжилгээний зорилго нь текстэнд байгаа бодит мэдээллийг илрүүлэн гаргах, зөвхөн тоон мэдээлэл биш амьдрал практиктай холбосон мэдээллийг гаргаж авахад оршино. Бидний зорилго бол өгүүлбэртэй бодлогыг амьдралтай холбож зохиохыг хичээдэг. Энэ талаар судлаачид, бага боловсролын математикийн сургалтын багш, сурган хүмүүжүүлэгчид багагүй ажил-бүтээл хийж, туршлага хуримтлуулсаар байна. Энэ үндэс, суурийг сайн тавих нь математикийн боловсрол олгох сургалтын эрхэм зорилтуудын нэг болно. Иймд математикийн сургалтын чанар, үр нөлөөг улмаар сайжруулах шаардлага байнга тавигдаж байна. Иймээс бид сурагчдын сонирхол хэрэгцээнд тулгуурласан, хөдөлгөөнт зураг бүхий цахим хэрэглэгдэхүүнийг боловсруулсан болно. Энэхүү хэрэглэгдэхүүнийг ашиглан сурагч бодлогын өгүүлбэрийг ойлгох мөн энэ сэдвийн хүрээн дэх бодлогуудыг бодож хариугаа шалгах боломжтой. Мөн багш энэхүү хэрэглэгдэхүүнийг хичээлдээ ашиглахаас гадна жишээ авч баяжуулан хэрэглэгдэхүүн боловсруулах боломжтой юм. Хүүхдийн сэтгэхүйн хөгжилд өгүүлбэртэй бодлогын үзүүлэх үр нөлөө, ач холбогдол их юм. Ийм учраас математикийн бага, дунд боловсролын агуулгад математикийн өгүүлбэртэй бодлого хүндтэй байр эзэлсээр байдаг.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ? #Adobe Flash CS5 #Математикийн бага боловсролын талаар #Actionscript 2.0