Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагааны онцлог
Хэвлэлийн нэр: Гадаад хэл заах арга зүйн асуудал №37
Зохиогч:  С. Туул
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-05-09
Хуудас дугаар: 92-94
Өгүүллийн хураангуй:
Бид харваачдын булчингийн бүтэц, үйл
ажиллагааг нарийн сайн судалж мэдсэнээр сургалт-дасгалжуулалт, амжилтанд нэлээд
ахиц гарна гэж үзэж байна. Манай багш, дасгалжуулагчдийн хувьд тэр бүр
харваачдын булчингийн бүтэц, үйл ажиллагаа болон харвааны биомеханикийн талаарх
мэдлэг тэр бүр хангалттай байж чаддаггүй. Тэд олон жилийн харвасан туршлага,
мэдрэмжээрээ ханддаг нь судалгааны явцад харагдаж байсан юм. Тамирчдын амжилтыг дэлхийн тавцанд хүргэхийн
тулд Монголын Байт Харвааны Холбооноос олон ажлуудыг санаачлан зохион байгуулж
байгаа хэдий ч шинжлэх ухаан, техник технологийн шинэ эрин үед эрдэм шинжилгээ
судалгааг сургалт дасгалжуулалтанд хэрэглэх шаардлага хэрэгцээ урган гарч ирж
байна. Бид харваачдын харвалтын үйл ажиллагаанд оролцох булчингууд, харвалт гүйцэтгэх
үед үзүүлэх булчингийн хариу үйлдэл, хэрхэн хамтарч зохицон ажиллаж байгааг
мэдрүүлэн хөгжүүлснээр, тамирчдын бэлтгэл сургуулилтандаа хандах хандлага
идэвхжиж, харвалтын техникийн алдаа багасан өндөр амжилт үзүүлэх боломжтой
болно хэмээн үзэж байна.