Нэвтрэх хэсэг Нэвтрэх
WAYS OF BUILDING LISTENING-SPEAKING TECHNIQUES TO EACH LEARNER

Хэвлэлийн нэр: Багш боловсролын ирээдүй

Зохиогч:  Д.Нарантуяа

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2019-02-12

Хуудас дугаар: 14

Өгүүллийн хураангуй:

Сонсох чадвар нь бусдыг ойлгох, бусадтай харилцахад, нөгөө талаас бичих, ярих чадвартай болоход гол суурь нь болж өгдөг. Сонсох нь хүлээн авах чадвар буюу эхлээд мэдээллийг ойлгож хүлээн авч, боловсруулаад, цаашлаад бичих, ярих бүтээлч чадвараараа дамжуулан хариу үйлдэл хийдэг чадвар юм. Өдөр тутмын харилцаанд гадаад хэлээр ярихдаа бусдын хэлсэн санаа, асуултыг ойлгоогүйн улмаас, өөрөөр хэлбэл сонсох чадвар хөгжөөгүйгээс болж ярьж чадахгүй бэрхшээлтэй  тулгарна. Иймд ярьж сурахын тулд эхлээд сонсох чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Суралцагчдад гадаад хэлээр сонсох, ярих орчин хангалттай байхгүй эсвэл огт байхгүй тохиолдолд багш тэднийг хичээлийн цаг дээр хөгжүүлж болно. Сайн сонсогч сайн яригч байж чаддаг учраас багш аль болох сонсох дасгал хийлгэж, өөрийн яриа, ангийнхны яриаг сонсгохоос гадна, боломжтой бол гадаад багшийг хичээлдээ оролцуулан яриулах, монгол, гадаад хүний яриа бүхий бичлэг ашиглах зэргээр тухайн хэлээр харилцах орчин үүсгэж хичээлийг зохион байгуулахаас гадна, сонсох дасгалыг хялбараас нь эхлээд алхам алхмаар хүндрүүлэн уялдаа холбоотой зааж болно. Бид энэ удаагийн судалгааны ажлаараа, сонсох чадвар, сонсох ярих чадварыг хөгжүүлэх хичээлийг хэрхэн зохион байгуулах, ямар дасгал даалгавар ашиглаж болох талаар мэдээлэл өгч, хичээл дээр болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар өөрсдийн туршсан арга барил, түүний үр дүнг танилцуулж, туршлагаасаа хуваалцаж байна.

Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг: #bottom-up strategies #top-down strategies #songs club #listening skill #speaking club #listening strategies

Хавсаргасан файл:

naraa_757@yahoo.com

Өгүүлэл нэмсэн: Д.Нарантуяа