Усны төлөөх тэмцэл
Хэвлэлийн нэр: Үндэсний тойм №39
Зохиогч:  С.Борхүүхэн
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-09-21
Хуудас дугаар: 34 - 35
Өгүүллийн хураангуй: Өнгөрсөн зууны олон дайн байгалийн баялаг, тэр дундаа нефтиэс үүдэн гарсан бол манай эринд цэнгэг усны маргаанаас гарч болзошгүй гэж судлаачид үзэж байна. Эрчим хүчний эх сурвалжийг яаж ийгээд орлуулж болдог бол амьдралыг усгүйгээр төсөөлөх аргагүй. Одоогоор дэлхийн хүн амны бараг 50 хувь, 90 гаруй улс цэвэр усны дутагдалд оржээ. Цэвэр усны хэрэглээ жил тутамд хоёроос дээш хувиар өсч байгаа нь 21 жил тутамд хоёр дахин өсч байна гэсэн үг. Үнэндээ огт усны нөөцгүй болчихсон юм биш, дэлхийн бөмбөрцгийн гуравны хоёрыг ус эзэлдэг. Тэгээд ч Америкийн ус зүйч Р.Амброжи "Дэлхий дээрх усны нөөц хүн төрөлхтний бүх шаардлагатай хэрэгцээнээс давж гарч байгаа" гэжээ. Гол нь ундны цэвэр усны нөөц манай бөмбөхцөг дээр тэгш бус тархсан явдал юм. Ихэнх орны усны нөөцийн асуудал хэдийнэ гадаад бодлогынх нь томоохон хэсэг болжээ. Заримдаа нефтийг ардаа орхиж байна. Усны эх үүсвэр болсон томоохон гол мөрнүүд олон орны газар нутгийг дамжин урсдаг тул асуудал улам төвөгтэй болдог.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Цэвэр усны хэрэглээ #усны эх үүсвэр