Хэл заах аргад орчуулгыг ашиглах нь
Хэвлэлийн нэр: МУБИС-ийн ЭШБ - Лавай, 2015, №12.
Зохиогч:  С.Эрдэнэмаам
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-05-20
Хуудас дугаар: 8-11
Өгүүллийн хураангуй: Хүн бодит амьдралыг өөрийнхээ үндэсний хэл-соёлын толиор тольдог хүлээж авдаг гэсэн ойлголт өнөөдөр сонгодог ойлголт болон нэгэнт тогтжээ. Чухамхүү ийм учраас янз бүрийн үндэстэн ертөнцийг өөр өөрөөр харж, өөр өөрөөр мэдэрдэг байна. Харин энэхүү үндэстэн-соёлын ялгаа нь эрдэм шинжилгээний юм уу, албан бичигт хэрэгт биш, уран зохиолд, нэн ялангуяа яруу найрагт илүү их илэрдэг аж. Өвөрмөц энэ онцлогийг орчуулагчид илүү сайн мэдэрч, ингэснээрээ уран сайхны орчуулгад үгийн дүйцэл чухлын зэрэгцээ тухайн үндэстний ертөнцийг хүлээн авах өвөрмөц онцлог их нарийн тусч байх ёстой хэмээн үздэг байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #төрөлх хэлний болон ахуй соёлын онцлог #үндэстэн-соёлын ялгаа #яруу найраг #оросын соёл