Ураг цөл үү, орог зол уу
Хэвлэлийн нэр: "Улаанбаатар их сургуулийн хээрийн шинжилгээний анги Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар" Эмхэтгэсэн: П.Батчулуун, Г.Батзаяа, УБ., 2014.
Зохиогч:  М.Одмандах
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-02-10
Хуудас дугаар: 119-131-р талд.
Өгүүллийн хураангуй: Бид “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэгдсэн “Ураг цөл” хэмээх газар хаана байгааг болон уг газрын нэр нь “Ураг цөл”, “Орог зол” уу, өөр ямар нэгэн нэрийтгэл үг үү, үнэхээр ийм оноосон нэр бүхий газар байсан уу? зэрэг олон асуултын хариуг олохоор холбогдох эх сурвалжуудаас шүүрдэн үзэж таамаг дэвшүүлэв. Хэдийгээр хятад ханзаар буулгасан галигт “ураг цөл” нэрээр байгаа ч гэлээ аль газарт байж болох, ямар нь зөв болох тал дээр судлаачдын санал зөрүүтэй тул аль нь үнэнд ойр болох тухайд өөрийн бодлоо тусгаж, энэхүү өгүүллийг бичив. “Монголын нууц товчоо”-г нарийвчлан судлагч биш учир эндүү ташаа ухаарч бичсэн байхыг үгүйсгэхгүй тул эрдэмтэн мэргэд тунгаан болгооно биз ээ.