Монгол орны өнгөт ба үнэт металлын зарим хүдрийн биоуусалтын судалгааны дүнгээс
Хэвлэлийн нэр: Экологи-тогтвортой хөгжил
Зохиогч:  А.Пэрлээ-Ойдов
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-05-10
Хуудас дугаар: 147-160
Өгүүллийн хураангуй: Уламжлалт технологиор олборлох боломжгүй, геолүогийн талын судалгаа бүрэн хийгдсэн эх орны зэс молибдений болон зэс алтны орд газрын ядуу болон сульфидын хүдрийг иж бүрэн боловсруулах биогидрометаллургийн технологийн металл авалт харьцангуй өндөр байх зохистой нөхцөл (хатуу шингэн фазын харьцаа, уусмалын рН, исэлдэн ангижрах потенциал, уусмал дахь эсийн тоо, температур)-ийг хүдрийн эрдсийн бүрэлдэхүүний онцлогтой уялдуулан, биокатализатор- Thiobacillus ferrooxidans, Leptospirillum ferrooxidans, Thiobacillus thiooxidans-ыг хэрэглэн тогтоолоо. Эрдэнэтийн овоо, Цагаан суварга, Оюу толгойн хүдэрт явуудсан биобаяжуулалтын үндсэн үзүүлэлт нь эрдсийн биометаллургийн үйлдвэрлэл явуулж байгаа бусад орны технологийн үзүүлэлттэй тохирч байгаа учир эдгээр орд газрын хүдрийг биогидрометаллургийн аргаар баяжуулах боломжтой гэж үзэж байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Leptospirillum ferrooxidans #биоуусалт #Thiobacillus ferrooxidans #Thiobacillus thiooxidans