Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд медиа соёл нөлөөлөх нь
Хэвлэлийн нэр: Улс төр судлал, социологийн асуудал
Зохиогч:  Н. Үүрийнтуяа
Хамтран зохиогч: [Т.Туяачимэг:05.PSS060],[Ц.Ариунжаргал:05.PDD010]
Хэвлүүлсэн огноо: 2013-12-02
Хуудас дугаар: 52-56
Өгүүллийн хураангуй: XX зууны II хагасаас
судлаачид улс төрийн ардчилах үйл явц, тэр дундаа хүн амын тал хагас нь болсон
эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн эрх барихад оролцож чадахгүй байгаад шүүмжлэлтэй
хандах болсон. Эмэгтэйчүүд сонгуульд санал өгөх эрх олж авахын тулд олон оронд
урт удаан хугацааны туршид тэмцсэн юм. Эмэгтэйчүүдэд санал өгөх эрх олгохыг
эсэргүүцэж байсан хүмүүс эмэгтэйчүүдэд энэ эрхийг олгосноор нийгэмд хор хөнөөлтэй үр дагавар авчирна, гэр бүлийн
тогтвортой байдал алдагдаж, улс төрийн амьдралыг хэт энгийн болгоно гэж үзэж
байжээ. \Гидденс
А. 2006:265\ Гэтэл
эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд нөлөөлж байдаг хүчин зүйлсээс эмпирик судалгаагаар
илэрхийлэх боломжгүй нэг хүчин зүйл нь Соёл
байдгыг судлаачид \П. Норрис, Инглхарт 2001:2003 \ онцолдог. Нөгөө талаар тодорхой субьект улс төрийн эрх
ашгийн үүднээс соёл хэмээх үзэгдлийг ашиглаж эрх мэдэлтэй болох, ноёрхол
тогтоох үйл явцыг “Соёлын Улс төр” \Ang 1993\ хэмээх ойлголтоор тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл
соёлыг хэн бүтээж, хэн хэрэглэж, хэн эзэмшиж байна гэдгээс шалтгаалан улс
төрийн харилцаанд жендэрийн ялгаатай байдал үүсдэг.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #медиа соёл #Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо