Нэвтрэх хэсэг Нэвтрэх
Дүнзэн барилгын дулаан хадгалалтыг нэмэгдүүлэх гадна ханын тусгаарлагчийн зохион бүтээлт

Хэвлэлийн нэр: ОХУ-ын Буриадын Их сургуулийн ЭШ бичиг

Зохиогч:  Р. Гоцбаяр

Хамтран зохиогч:

Хэвлүүлсэн огноо: 2015-01-01

Хуудас дугаар: 3

Өгүүллийн хураангуй:

Өндөр хэмжээнд дулаан хадгалах чанартай  зүсмэл модоор хийсэн гадна ханын шинэ  бүтээцүүд.

Хувийн цөөхөн давхартай сууцанд тавигдах гол шаардлага бол орон сууцны эдэлгээг нэмэгдүүлэх, түлш-дулааны эрчим хүчний нөөцийн ашиглалтыг бууруулахад чиглэсэн эдийн засгийн хэмнэлттэй орчин үеийн бүтээцийн шийдэл, барилгын материал болон технологийг ашиглах явдал юм. 

Энэ шаардлагад хамгийн их нийцдэг бөгөөд эрэлт хэрэгцээтэй нь мод ашиглан бүтээсэн барилгууд ордог байна. Урьдчилсан дүнгээс харахад  ОХУ-д баригдсан модон барилгын эзлэх хэмжээ нь 2008 онд 6 сая квадрат метр байснаас 2020 онд 24 сая квадрат метр хүрч өсөх тооцоо  /1/ байгаа юм.

Сибирийн цаг уурын хатуу ширүүн нөхцөлд зориулсан дулаан тусгаарлагч бүхий зүссэн модон дүнзээр барих байшингийн хэтийн төлвийг дараах бүтээлүүдэд харуулжээ /2-6/. Дүнзийг наагаад, ламелээр хөндлөн бэхэлгээ хийх аргыг хослуулан ашиглах нь  ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, хананы байгууламж бүтээцийн бат бэх байдлыг дээшлүүлэх өргөн боломж олгож байна. Барилгын гадна өнцгийн хамгаалалтыг тусгай боловсруулсан техникийн шийдлүүд хангаж өгч байна.   Судалгааны явцад дүнзийг ламелээр хөндлөн бэхлэн ашиглах техникийн шинэ шийдлийг боловсруулжээ.

Зураг 1-а дээр штифтэн холбогчтой дүнзэн бүтээцийг харуулав. Ийм дүнзээр хийсэн хананы бүтээцийн дулааны горимыг гаднах агаарын хэм хасах 400С  байхар тооцоолон судалсан болно. Холбогчийн  материалыг ус чийгэнд тэсвэртэй фанер / 0,0065 м зузаантай/, 0,0074 м-иЙн зузаантай ялтас, 0,0007 м-ийн зузаантай зэвэрдэггүй гангаар хийв. Судалгааны үр дүнг энэ эмхтгэлд харуулав. Хананы дулаан дамжуулах эсэргүүцэл ойролцоогоор 4,0(м2К)/Вт гаруй болж байна. Янз бүрийн материалар хийсэн холбогчуудын огтлолыг тэдгээрийн бат бэхийн чанарыг  хангахаар тооцож авсан болно.

 


Зураг 1-б дээр дүнзийг модон дүнзэнцэр ялуу хэлбэрийн холбогчоор холбосныхоо дараа зүссэн бүтээцийг харуулав.  Зураг 1-в болон 1-г-д дүнзийг Н хэлбэрийн холбогчуудаар холбосон бүтээцийг харуулжээ. Зураг 1-д-д дүнзийг хос ховил хэлбэрээр холбосон холболтыг харуулжээ. Зураг 1-е дээр П хэлбэрт холбогчтой холболтыг харуулсан байна. Эдгээр бүтээцээр хийсэн хананы дулаан дамжуулах эсэргүүцэл нь ойролцоогоор 4,0(м2К)/Вт гаруй болж байна.

Зураг 1. Ханын дүнзний холбоосуудын тусгаарлагч бүхий  зохион бүтээлт. а-ламелд штифтэн бэхэлгээтэй, б, в- модон хадаастай байдлаар, г,с- хэвтээ чиглэлд Н хэлбэртэй, д- двутавр хэлбэртэй, е- П хэлбэртэй


.

 

 

 

 

Дүнзийг нааж хийсэн (барилга-1) болон тусгаарлах оруулгатай дүнзээр барьсан (барилга-2) хоёр давхар барилгын дулааны тэнцвэрт байдалд харьцуулсан анализ хийв. Тооцооллын хувилбарыг зураг 3-д харуулсан бөгөөд бүрэн анализыг хүснэгтээр гаргасан болно.

Энгийн наамал хийсэн (Өгөгдөл 1, урд эгнээ ), болон тусгаарлах дүнз бүхий (Өгөгдөл 2, арын эгнээ ) 95 м2  талбайтай  байшингийн  гадна агаарын температурыг янз бүрээр авч эрчим хүчний үр ашгийн хувилбаруудыг  дүн шинжилгээ хийх

Зураг 2. 100кв/метр талбай бүхий 2 давхар барилгын ерөнхий байдал


 

 

 

 

 

 

 

Зураг 3. tH=-500 хүрэхэд  барилгуудын дулаан хадгалалтын харьцуулалт

 

Энгийн наамал хийсэн болон тусгаарлах дүнз бүхий барилгын дулаан хадгалалтын харьцуулалт

Гадна агаарын температур, оС

-10 оС

-20 оС

-30 оС

-40 оС

-50 оС

Наалт хийсэн

Мод оруулсан

Наалт хийсэн

Мод оруулсан

Наалт хийсэн

Мод оруулсан

Наалт хийсэн

Мод оруулсан

Наалт хийсэн

Мод оруулсан

Систем дэх винтиляцийн ачаалал, Вт/Вт

3020

3020

4130

4130

5331

5331

6635

6635

8056

8056

Тазаар дулааны алдагдал гэхэд Вт/Вт

1050

779

1232

876

1414

973

1536

1030

1777

1168

Шалаар дулаан алдагдал Вт/Вт

824

716

939

790

1053

863

1212

937

1281

1011

Цонхоор дулаан алдагдал Вт/Вт

821

821

1076

1076

1331

1331

1586

1586

1841

1841

Ханаар дулаан алдагдал Вт/Вт

2539

1013

3342

1333

4146

1653

4949

1974

5752

2294

Вентиляц ба системийн ерөнхий ачаалалын харьцуулалт Вт/Вт

8255

6349

10719

8205

13274

10152

15917

12162

18707

14369

Ханаар дулаан алдагдлын ялгааг Вт  

1526

2009

2493

2957

3458

Ханаар дулаан алдагдлын нийт аяаалалын хэмнэлтийн зөрүү %

18,48

18,74

18,78

18,57

18,48

агааржуулалтын яндангаас 60%-ийг дулааны нөхөн сэргээх замаар нийт ачаалал хэмнэлт, Вт/%, барилга I

1812

21,95

2478

23,12

3199

24,10

3981

25,01

4834

25,84

агааржуулалтын яндангаас 60%-ийг дулааны нөхөн сэргээх замаар нийт ачаалал хэмнэлт, Вт/%, барилга II

1812

++

28,54

2478

30,20

3199

31,51

3981

32,73

4834

33,64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгтээс харахад, нэг дэх барилгын ижил төстэй дулааны алдагдлыг хоёр дахь барилгын ханаар дамжин алдагдах дулааны алдагдалтай харьцуулахад бууралт нь хоёр дахь барилгад 2,5 дахин их байсан бөгөөд халаалт өгөгдөх хугацаанд дулаан ба агааржуулалтад зарцуулагдах дулааны ачаалал ойролцоогоор 23,5%-иар буурах нөхцлийг хангаж өгсөн байна. Энэ нөлөөлөл бол бодит юм. Агааржуулалтын хоолойгоор гадагшилах агаарын дулааны 60%-ийг эргүүлэн хэрэглэвэл нэмэлт нөлөөлөл 31,5% байх боломжтой байна.

Боловсруулалтын шатанд дүнзний шинэ бүтээцийг гаргав /зураг 4/. Бүхэл модоор хийсэн ламелийн зузааныг 20 мм хүртэл бууруулав. 10 мм зузаантай ус чийгэнд тэсвэртэй фанер хавтангаар хийсэн хоёр ламелийг нэмж өгөв. Дулаалгын үеийн зузааныг  зураг 1-дэх  холбогчуудтай харьцуулбал 0,21м хүртэл ерөнхий зузаантай дүнз байна гэж тооцвол уг зузаан 20 мм-ээр нэмэгдсэн байна.

Зураг 4. Ламелд зүсмэл модны оронд фанер ашиглан Н хэлбэртэй босоо коннектор оруулсан хувилбар


 

Босоо Н хэлбэртэй холбогчийг 10 мм-ийн зузаантай ус чийгэнд тэсвэртэй фанераар хийв. Энэ нь хананы хэвтээ чиглэлийн дагууд дүнз бүр бат бэх байдлыг хангаж байдаг ба тэдгээрийн  хоорондын заадас гулсахгүй байх юм. Энд дулаан дамжуулах эсэргүүцэл 4,5(м2К)/Вт хүрч нэмэгдсэн нь агааржуулалтын системд алдагдлыг эргүүлэн хэрэглэх төхөөрөмж ашиглавал дулааны ба агааржуулалтын системийн ачааллыг 60% хүртэл хэмжээгээр бууруулах боломж олгох юм.

Нэг ерөнхий булангийн ханатай ийм барилгуудыг давхар барих болон  нүүрэн талын халаалтын системийг ашиглах үедээ хоёр дахь барилгын хэрэглээний дулааны бууралтыг дахиад ойролцоогоор 15%-иар  бууруулж болох юм.

Дүгнэлт.

1.    Хөндлөн бэхэлсэн ламельтай дулаалсан дүнзийг ашиглан барьсан санал болгож буй барилгыг барьж ашиглавал барьцалдуулан наасан дүнзээр хийсэн ижил төстэй барилгатай харьцуулахад эрчим хүчний зарцуулалт 60%-аас 75% хүртэл буурах боломжтойг харуулав. Гадагшилж  буй агаараас 60% хүртэл дулаан агаарыг сорж дамжуулах чадвартай  эргүүлэн ашиглах төхөөрөмжийг агааржуулалтын системд ашиглах нь зүйтэй юм.

2.    Санал болгож буй дүнзээр хийж үйлдвэрийн нөхцөлд өндөр чанараар бэлэн болгосон материалаар дулааны ашигт үр нөлөөтэй иж бүрэн байруудыг барих ажлыг зохион байгуулахдаа мод боловсруулах өндөр технологийн тоног төхөөрөмж ашиглах, ламелийг сийвэн боловсруулалтаар бэлтгэхэд бизнес төлөвлөгөөний нарийвчилсан үндэслэл бүхий эдийн засгийн тооцоо хийх хэрэгтэй болж байна.  

 

 

Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаггүй сэтгүүл

Өгүүллийн зэрэглэл: Дотоод

Түлхүүр үг:

Өгүүлэл нэмсэн: Р. Гоцбаяр