Ишлэлийг сэтгүүлзүйн бичвэрт хэрэглэх нь
Хэвлэлийн нэр: Монгол судлалын чуулган
Зохиогч:  Ч.Энхбат
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2012-09-18
Хуудас дугаар: 207-209-р тал
Өгүүллийн хураангуй:
Сэтгүүлзүйн бүхий л бичвэрийг баримтжуулж, баримтыг
баталгаажуулж итгэл үнэмшилтэй болгодог нэг чухал хэрэглүүр бол ишлэл юм. Сайн
ишлэл тухайн бичвэрт чухал үүрэг гүйцэтгэдэг. Ишлэл/cilation, quote/ нь латин хэлний “гэрч татах” гэсэн утгатай ажээ. Сэтгүүлзүйд
сэтгүүлч өөрийн дэвшүүлсэн санаа бодлыг батлах, хэн нэгний дүгнэлт, санаа
бодлыг үгүйсгэх, эсэргэцүүлэх зорилгоор бусдын бүтээл, хэлсэн үг, баримт
бичгээс холбогдол бүхий тодорхой хэсгийг сонгон авч бүтээлдээ “гэрч болгон”
ашигласан үг, өгүүлбэр догол мөр нь ишлэл юм. Ишлэл шууд ба шууд бус гэж ангилдаг. Шууд ишлэл нь тухайн
эх сурвалжийн үг, өгүүлбэр догол мөрийг ямар ч өөрчлөлтгүйгээр тэр хэвээр нь
хашилтанд авч хэрэглэсэн ишлэл юм. Хэрэв бусдын бичсэн, хэлсэн үгийн гол утга
санааг авч, өөрийн үгээр найруулан бичиж хэрэглэсэн бол шууд бус ишлэл болдог. Ишлэл гэдэг бол сэтгүүлзүйн бичвэрт онцлон ашигласан эх
сурвалжийн хэлж ярьсан зүйл, баримт, тайлбар юм. Уншигчид ийм эх үндэс бүхий
мэдээллийг үйл явдалд оролцсон, түүнийг үзсэн харсан хүнээс нь шууд авахыг
хүсдэг. Бодит мэдээллийн ийм эрэлт хэрэгцээг гагцхүү ишлэл л хангаж, бодит
баримт болж улмаар тухайн бичвэрийг “амьд” болгож чаддаг байна. Сэтгүүлзүйн
бичлэгт зохиогч хэдийгээр тайлбар дүгнэлт, үзэл бодлоо ямар нэг хэмжээгээр
илэрхийлдэг боловч түүнээс илүүтэй уншигчийн сонирхол татах чанар нь ишлэлд л агуулагдаж байдаг. Орчин цагийн сэтгүүлзүйд төдийгүй сэтгүүлзүйн өмнөх
үзэгдлийн нэг болох аман нийтлэлийн уламжлалд ч аман нийтлэлчид өөрт
тохиолдоогүй зүйлийг ярихдаа “тэр ярьсан юм”, “түүнд тохиолдсон хэрэг” гэх байдлаар
иш татаж оруулдаг байжээ. Тухайлбал, Ардын хувьсгалын партизан, Засагт ханы
Дайчин вангийн хошууны хүн Цогтын Дамдинсүрэн “Дарлан бандийн хууч яриа”-ндаа “...Тэгэхэд тэнд Дарлан банди
гэдэг өвгөн галч байлаа. Даргар ханхар хар биетэй учраас Дарлан гэдэг хочтой
болсон юм. Тэр өвгөн галч өдөр турш гал тогооны ажлыг хийгээд шөнө турш мөргөл
хийдэг байлаа. Түүнээс асуухаар. Иш дүү нар минь. Би залуудаа их нүгэл хийж
явсан хүн, мөргөл хийж нүглээ жаахан
хөнгөрүүлэхгүй бол болохгүй “Би урьд хулгайч байсан юм. Одоо нуугаад яах
вэ. Тэхдээ эхлээд би хаяагаа хаздаг муу хулгайч байсан юм... Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод