“ Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах үнэлэх асуудал“
Хэвлэлийн нэр: ХБ иргэдэд үзүүлж буй сэргээн засах тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх нь ЭШХ-н эмхэтгэл
Зохиогч:  Г.Батцэнгэл
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-04-12
Хуудас дугаар: 40
Өгүүллийн хураангуй: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
судлах үнэлэх
асуудалд
Манай улс “Хүүхдийн
эрхийн конвенц”, “Бүх нийтийн боловсрол”, “Боловсролд тэгш хамруулах” үзэл
баримтлалын үзэл санааг хэрэгжүүлэхтэй холбогдон хөнгөн хэлбэрийн хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д сургах, боловсролын тогтолцооны өөрчлөлт хийх,
сургалтын орчныг бүрдүүлэх, ажиллах багшийн мэргэжлийн бэлтгэлийг хангах,
тэдний ажлын ачаалал, цалингийн урамшууллыг тогтоох, багшлах боловсон хүчнийг шинээр
бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын хэмжээг тогтоох,
хүүхдээ судалж үнэлэн боловсролын
хэрэгцээг нь зөв тогтоож хүүхэдтэй
ажиллах ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг зохиож ажиллаж сургах гэх мэт
олон тулгамдсан асуудлууд оновчтой шийдлээ хүлээсээр байна. Эдгээр тулгамдсан
асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа сургуулийн өмнөх насны
болон бага ангийн сурагчдыг оюуны хөгжлийн хувьд бэрхшээл, сааталтай эсэхийг судалж үнэлэн, улмаар тухайн хүүхдийн бие
физиологи, мэдрэл-сэтгэцийн байдалд тохируулан боловсрол сургалтын үйлчилгээг цаг
алдалгүй үзүүлж, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр ажиллах шаардлага гарч
байна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#оюуны хөгжлийн бэрхшээ
#судалгааны арга зүй
#Равены сорил