Оюутны хувийн зохион байгуулалт ба цагийн менежментэд багшийн үүрэг оролцоо
Хэвлэлийн нэр: " Шинэ зууны багшийн чадамж " олон улсын сэрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл
Зохиогч:  Б. Наранцэцэг
Хамтран зохиогч: [Т.Чанцалдулам :99.EDS050],[М.Чимгээ :99.EDS060],[Г.Нэргүйбаатар :99.EDS120]
Хэвлүүлсэн огноо: 2014-04-22
Хуудас дугаар: 118-122
Өгүүллийн хураангуй:
Хүн
бодьгал биеийг олж төрөн нийгмийн үйл явцад оролцохдоо бие хүн болон хөгжин,
төлөвшиж байдаг. Хүнийг жинхэнэ хүн болгох, хүн байлгах монголын уламжлалт
сурган хүмүүжүүлэх зүйн хэллэгээр бол хүнээр хүн хийх үйл явц бөгөөд нийгмийн
давтагдашгүй капитал болох хүний хөгжлийн үйл явцыг ямар ч үед багшгүйгээр төсөөлөшгүй юм. Өнөөгийн
боловсролын чиг хандлагын үүднээс багш нь мэдээлэл дамжуулагчын үүргээс салж
туршлага хуваалцах, хамтран суралцах, хандлагад чиглэж байна. Сургалт нь
суралцагчийг бие хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүргийг
гүйцэтгэдэг ба амжилттай суралцахын нэгээхэн хэсэг нь хувь хүний зохион байгуулалт,
төлөвлөлт байдаг бөгөөд түүнийг бүтээлч байлгах арга ухаан нь багшийн чадамжтай
шууд холбоотой. •
Оюутнуудын хувьд богино хугацаанд их зүйлийг мэдэх,
сурах, эзэмших хэрэгцээ шаардлага байнга урган гарч байдаг. Гэвч өнөөгийн оюутнуудын хувьд сурах зорилгоо
эрхэм болгохгүй цагийг үр дүнгүй өнгөрөөж буй байдал сургалтын явцад ажиглагдаж
байгаа нь энэхүү сэдвийг сонгох үндэслэл боллоо.