“ Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг судлах үнэлэх асуудал“ сэдэвт
Хэвлэлийн нэр: “Багш боловсролын шинэчлэл” Олон улсын ЭШ-ний хурлын илтгэлийн эмхэтгэлд Оюуны хөтөч” №8 УБ.,2013
Зохиогч:  Г.Батцэнгэл
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-05-15
Хуудас дугаар: 231
Өгүүллийн хураангуй: Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг
судлах үнэлэх
асуудалд
Манай улс “Хүүхдийн
эрхийн конвенц”, “Бүх нийтийн боловсрол”, “Боловсролд тэгш хамруулах” үзэл
баримтлалын үзэл санааг хэрэгжүүлэхтэй холбогдон хөнгөн хэлбэрийн хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д сургах, боловсролын тогтолцооны өөрчлөлт хийх,
сургалтын орчныг бүрдүүлэх, ажиллах багшийн мэргэжлийн бэлтгэлийг хангах,
тэдний ажлын ачаалал, цалингийн урамшууллыг тогтоох, багшлах боловсон хүчнийг шинээр
бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын хэмжээг тогтоох,
хүүхдээ судалж үнэлэн боловсролын
хэрэгцээг нь зөв тогтоож хүүхэдтэй
ажиллах ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийг зохиож ажиллаж сургах гэх мэт
олон тулгамдсан асуудлууд оновчтой шийдлээ хүлээсээр байна. Эдгээр тулгамдсан
асуудлын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа сургуулийн өмнөх насны
болон бага ангийн сурагчдыг оюуны хөгжлийн хувьд бэрхшээл, сааталтай эсэхийг судалж үнэлэн, улмаар тухайн хүүхдийн бие
физиологи, мэдрэл-сэтгэцийн байдалд тохируулан боловсрол сургалтын үйлчилгээг цаг
алдалгүй үзүүлж, ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөөр ажиллах шаардлага гарч
байна. Манай
улс оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэтгэц мэдрэлийн эмч, согог зүйч, хэл
засалч, багш, нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн эмнэлэг сурган хүмүүжүүлэх
комиссын үзлэгт хамруулан судалж эцсийн
онош дүгнэлтийг гаргаж ирсэн өөрийн гэсэн туршлага уламжлалтай ч энэ нь өнөөгийн нөхцөлд явцуу, хүртээмж муутайн дээр
судалгааны шинэлэг арга, ялангуяа зарим нэг
сорилыг туршиж үр дүнг тооцох
замаар, практикт нэвтрүүлэх шаардлагатай
байгааг оюуны хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдийн тусгай сургуулийн согог зүйч мэргэжлийн багш нар тэмдэглэж билээ.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг:
#оюун ухааныг судлах арга зүй
#Равены сорил
#тусгай сургуулийн сурагчид