Монгол дахь ардчилал ба улс төрийн соёл
Хэвлэлийн нэр: Экимто пресс
Зохиогч:  Э.Гэрэлт-Од
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2013-12-25
Хуудас дугаар: 120
Өгүүллийн хураангуй: Монголын ардчиллыг цаашид амжилттай бэхжүүлэхийн тулд иргэдийн болон улс
төрийн институциудын соёлын тухай асуудлыг ярих цаг болжээ. Улс төрийн соёл нь
нийгэм, улс төрийн амьдралын субъөктив хүрээ, улс төрийн системийн бүрдэл
хэсгүүдийн хоорондын дотоод уялдаа холбоог тодруулах ач холбогдолтой. Төр
засгаас иргэний улс төрийн боловсролыг дэмжсэн хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлэх,
Үндсэн хуулиар улс төрийн намуудад сонгогчдыг талцуулах бус харин бүх нийтийн
улс төрийн боловролыг дэмжихийг үүрэг болгох нь улс төрийн соёл төлөвшихөд ач
холбогдолтой. Гэтэл бид хэтэрхий улс төрийн намаас хамааралтай нийгмийн бий болгосон бөгөөд Монголын
ардчиллыг дэмжихэд иргэдийн ухамсар, зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн цогц бодлого
хэрэгтэй. Тухайлбал, бүх нийтийн
ардчиллын боловсрол, шууд ардчиллыг хөгжүүлэх оролцооны механизм, хуулинд
захирагддаг нийгмийг цогцлоох хэрэгтэй. Үүний тулд улс төрийн нам оцнгой эрх
мэдлээсээ татгалзаж нийгмийн өмнө хариуцлага замаар улс төрийн соёл төлөвшүүлэх
шаардлага тулгарч байна.