Аялал жуулчлалын бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн асуудалд
Хэвлэлийн нэр: Аялал жуулчлал судлал -2
Зохиогч:  Ө.Амгалан
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2011-10-19
Хуудас дугаар: 32-40
Өгүүллийн хураангуй: Дэлхийн хүн ам, эдийн засгийн хөгжил өсөн нэмэгдэх бүрт
улс орныг хөгжлүүлэх бодлого улам бүр хувьсан өөрчлөгдөх болжээ. Улс орон бүр
эдийн засгийн хөгжлөө хурдацтай болгох, оновчтой зөв хөгжүүлэхэд чиглэгдсэн
бодлого төлөвлөгөө боловсруулж байдгийн нэг нь бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал
юм. Газарзүйн байршил, уур амьсгал, хүн ам, нийгэм, эдийн засгийн нөхцөл, нөөц
зэргээс шууд хамааралтай эдийн засгийн тэргүүлэх салбар, хөгжлийн түвшинг
тодорхойлох хүчин зүйлүүд нь улс орон
бүрт харилцан адилгүй хөгжиж иржээ. Эдгээр хүчин зүйлүүдийг оновчтой зөв, бага
орон зайд төлөвлөн эдийн засгийн хөжлийг хурдасгах гол хөдөлгөгч хүч нь
бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал “бүс нутаг” төлөвлөлт юм. Иймд энэхүү
өгүүлэлд аялал жуулчлалын бүсчлэлийн онол аргазүйн асуудлыг харьцуулсан
байдлаар бүсчилсэн хөгжлийг хэрхэн тодорхойлох, суурь ойлголтуудыг нэгтгэн
харуулахыг зорилоо.
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #бүс нутгийн онол арга зүй #бүс нутаг #Аялал жуулчлалын бүс нутаг #бүсчилсэн хөгжил #орон зайн хамаарал