МУБИС-ийн 1-р курсийн оюутнуудын хөдөлгөөний чанарыг судалсан нь
Хэвлэлийн нэр: БТС-ийн Эрдэм шинжилгээний бичиг
Зохиогч:  Г. Болортулга
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2014-04-03
Хуудас дугаар: 33-35
Өгүүллийн хураангуй:
Хөдөлгөөний эвсэл гэдэг нь шинэ хөдөлгөөнийг хурдан
эзэмших ба гэнэт өөрчлөгдсөн нөхцөл байдалтай холбоотойгоор хөдөлгөөний үйл
ажиллагааг амжилттай өөрчлөн удирдах чадвар юм1. Хөдөлгөөний эвслийн хөгжлийг олон нийлмэл хөдөлгөөний
тестээр авах боломжтой. Үүнд: шинэ хөдөлгөөний үйлдлийг эзэмших тодорхой орон
зай, цаг хугацаанд зохицуулан булчингийн тохиромжтой хүчээр хөдөлгөөний
үйлдлийг гүйцэтгэж, өөрийн хөдөлгөөнийг удирдаж буй байдал, статик ба динамик
тэнцвэрээ хадгалах чадвар, хөдөлгөөний оновчтой байдал зэрэг орно. Ямар ч
хөдөлгөөнийг хуучин хөдөлгөөний эвсэлд тулгуурлаж гүйцэтгэдэг. Гэхдээ
хөдөлгөөний эвслийг зохих төвшинд хөгжүүлж дээшлүүлэх боломжтой байна. Хүнд
урьд өмнө эзэмшсэн хөдөлгөөний дадлууд хэдийчинээ их байвал шинэ хөдөлгөөнийг
эзэмшихэд төдийчинээ хөнгөн байх ба хөдөлгөөний эвслийн түвшин өндөр байна.
Хүний
өдөр тутмын амьдралд хөдөлгөөний эвсэл чухал байр суурийг үзлэх тул төрөл
бүрийн дасгалууд, идэвхтэй хөдөлгөөнүүдийг зорилготойгоор хийх, шамдан суралцах
шаардлагатай байдаг байна.