Бага ангийн сурагчдад бичих арга зүйг мэдээллийн эхийн бүтцийг ашиглан эзэмшүүлэх нь
Хэвлэлийн нэр: Early Childhood Educ J (2013)
Зохиогч:  Б. Нанжид
Хамтран зохиогч: [Г.Бямбацэрэн:10.DHS010]
Хэвлүүлсэн огноо: 2015-02-02
Хуудас дугаар: 4
Өгүүллийн хураангуй: АНУ-ын 12 жилийн сургалтын англи хэл, хүмүүнлэгийн ухааны бүх нийтийн нэгдсэн цөм стандартад (2010) уншуулж бичиүүлж сургахад мэдээллийн эхийг ихэд чухалчлан зааж өгсөн байдаг. 12 жилийн англи хэлний боловсролын стандартад мэдээллийн эхийн унших, бүр сайн төгс боловсруулагдсан, хамгийн сайн найруулгатай мэдээллийн эхийг уншуулахыг чухалчилсан. 12 жилийн боловсролын уншуулж бичүүлж сургах зөвлөмжид 4-р ангид мэдээллийн эх, уран зохиолын эх 50\50 %-ийн харьцаатай байх, 12-р ангидаа мэдээллийн эх 70%, уран зохиолын эх 30 байх, улмаар 12 жилийн төгсгөл, насанд хүрсэн, коллежид суралцах үедээ уншигч, бичигч болоход бэлтгэгдсэн байна гэж стандартад тусгасан. Мэдээллийн эхэд анхаарлаа хандуулж, асуудлын төвд байлгах, насанд хүрэгчдийг татан оролцуулах улмаар мэдээллийн эхийн бүтэц, түүнийг унших, бичих ур чадварт суралцах, өөрийгөө удирдах ажлаа төлөвлөхөд мэдээлийн эхэд хэрхэн яаж суралцахаа бодож тооцоолдог болсон байна. Төгс боловсрогдсон, сайн бүтэцтэй эхэд суралцахдаа бүтээлчээр нягталж , сэтгэл хөдлөлтэй мэдэрч унших, эхийн бүтэц байгууламж, агуулгыг хүрээ, учир зүйг танин мэдэж уншдаг. Үүнийг судлахад багш төгс боловсруулагдсан мэдээллийн эхийн бүтцийг ашиглан, сайжруулах бүтээлч уншлага хийнэ, уншихдаа бүтэц, агуулгын хүрээг ойлгон уншихыг заах “эхийн загвар ашиглах - эх -бичихдээ ашиглах” гэж бичнэ, бичсэнээ сайжруулан ямар нэг бүтээл гаргахаар бичих. Суралцагчдыг бичүүлж сургахад төгс боловсруулагдсан, найруулгын түвшин өндөр мэдээллийн эхийг загвар эх болгож ашиглана.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #бага анги #эхийн бүтэц #бичих загварууд #мэдээллийн эх