Эхийн үнэлэмжийн айн тухай асуудалд
Хэвлэлийн нэр: Монгол судлалын чуулган
Зохиогч:  Б. Мөнхтуяа
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2017-05-16
Хуудас дугаар: х.49-54
Өгүүллийн хураангуй: Урансайхны эхийн найруулгад үнэлэмжийн ай нь эхийн шинэ
санаа, зорьсон санаа, нэмэлт санаагээр дамжин ирдэг онцлогтой байна. Эхийн шинэ санаа нь
уран дүрслэлийн элдэв ур маягийг ашигласан, шинэлэг дүр дүрслэл, утга төгөлдөр
хослол бүхий хэллэг санаагаар дамжуулан өгүүлэгчийн үнэлэмжийг илэрхийлдэг бол
зорьсон санаа, нэмэлт санаа зэрэг нь зохиогч, өгүүлэгчийн тухайн юмс үзэгдэл, хэрэг явдал зэрэгт
хандлага, үнэлэмжийн олон янз өнгө аясыг илтгэнэ.Эхийн үнэлэмжийн ай нь
уншигчдад зохиогч, өгүүлэгчийн
өөрийн санаа, дотоод сэтгэлийн олон янзын өнгө аяс зэргийг хүргэх, харилцах мэдээлэх чухал үүргийг
гүйцэтгэж байна.
Өгүүллийн төрөл: Их сургуулийн эрдэм шинжилгээний бичиг
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: