Бага боловсролын математикийн сургалтыг дэмжих интерактив цахим хэрэглэгдэхүүн
Хэвлэлийн нэр: Хүрэлтогоот-2014
Зохиогч:  Т.Уламбаяр
Хамтран зохиогч: [Г.Уртнасан:M.IT12],[Б.Түмэнцэцэг:8000944]
Хэвлүүлсэн огноо: 2014-10-25
Хуудас дугаар: 35
Өгүүллийн хураангуй: Дэлхий нийтэд боловсролын салбарт сургалтын технологийг шинэчлэн хөгжүүлэх
гол чиглэл нь онлайн сургалт, цахим сургалт болов. Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик
шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтанд
хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн. Бид бага ангийн
багш нарт математикийн хичээлийг заахад нь дэмжлэг үзүүлэх, суралцагчдад
математикийн шинжлэх ухааны суурь ойлголтуудыг зөв суулгаж өгөх зорилгоор дараах бүлэг сэдвийн хүрээнд интерактив цахим хэрэглэгдэхүүнийг
бүтээж, түүнийг ашиглах арга зүйн зөвлөмж
боловсруулж байна. Энэ интерактив цахим
хэрэглэгдэхүүнийг боловсруулах чиглэлээр МУБИС-ийн мэргэжлийн багш нарын баг
хамтран ажиллаж байна. Хэрэглэгдэхүүнийг Adobe
Flash CS5, Actionscript3
программчлалын хэлийг ашиглан боловсруулсан. Бид энэхүү ажлынхаа үр дүнг
танилцуулна.
Өгүүллийн төрөл: ЭШХ-ын эмхэтгэлд бүрэн хэмжээний өгүүлэл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Тоо тоолол #Интерактив цахим хэрэглэгдэхүүн #Хэмжигдэхүүн #Геометр #Бага боловсрол #Өгөгдөлтэй ажиллах #Математик сургалтХавсаргасан файл:
ulambayar@msue.edu.mn