МУБИС-ийн 2010-2012 онд элсэгчдийн хүчний чанарыг судалсан нь
Хэвлэлийн нэр: лавай сэтгүүл №12
Зохиогч:  Ч.Цогтбаяр
Хамтран зохиогч:
Хэвлүүлсэн огноо: 2015-11-23
Хуудас дугаар: 145-148
Өгүүллийн хураангуй:
Удиртгал Эртний гүн ухаантан Гиппократ “Булчингийн
хөдөлгөөнгүйгээр амьдрал оршин тогтнохгүй” гэж тодорхойлсон байдаг. Иймээс
дасгал хөдөлгөөн нь хүнд ус, агаар мэт зайлшгүй шаардлагатай юм. Хөдөлгөөн
дутах нь эрхтэн системийн үйл ажиллагааг ихэд сулруулан хямруулдаг байна. Бие
махбодийн исэлдэх процесс биохимийн хувиралд нөлөөлдөг олон ферментийн идэвхи
бууралт, хөдөлгөөн багадалт нь шууд хамааралтайг эрдэмтэд илрүүлжээ. Үүнээс
гарах хамгийн сайн арга нь биеийн тамирын дасгал хөдөлгөөн юм. Биеийн тамир нь
бие махбодийг чийрэгжүүлэх төдийгүй мэдрэлийн системийг сэргээн, ажиллах
чадварыг тэтгэж байдаг. Биеийн хүчний хөдөлмөр булчингийн хүч шаардах ажил нь
мэдрэлийн системийг тайвшруулж ядаргааг тайлна. Биеийн ямар ч хөдөлгөөн дасгалын
үед булчин хүчтэй агшиж цусны эргэлт сайжирна. Үүний үр дүнд бодисийн солилцоо
хурдан явагдаж биохимийн процесс идэвхижиж цусны эргэлт сайжиран илүүдэл бодис
биеэс зайлуулагдсанаар элэгдэж, хөгширч, хуучирсан эд эс нь шинэ залуу эд эсээр
нөхөн төлжих процесс идэвхиждэг.
Өгүүллийн төрөл: Мэргэжлийн түвшинд хянагддаг сэтгүүл
Өгүүллийн зэрэглэл: Дотоод
Түлхүүр үг: #Бэлтгэлжилт #хүчний чадварХавсаргасан файл:
lavai hvch 2015.docx;